“RE/MAX BEST “Брокер оффис нь дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн франчайз компани болох “RE/MAX LLC“-н албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монгол дахь хамгийн эхэнд үйл ажиллагаагаа эхлүүлж буй оффис бөгөөд, бид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар өндөр түвшний мэдлэгтэй, чадварлаг, мэргэжлийн хамт олон бүрдүүлэн ажиллаж байна.
Бидний зорилго:
Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг ахисан түвшинд хүргэж Дэлхийд таниулж, эзлэх байр суурийг бататгаж, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг санал болгох
Манай үйлчилгээний давуу талууд:
- Дэлхийн №1 Үл хөдлөх хөрөнгийн франчайз компаний нэг хэсэг учраас “RE/MAX“ брэндийг илтгэх мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлдэг
- Дэлхий даяар 100 гаруй орнуудад үйл ажиллагаа явуулдаг “RE/MAX“-ын Брокер оффисуудтай хамтран ажилладаг учир тухайн Үл хөдлөх хөрөнгийг зөвхөн улс дотроо биш, олон улсын зах зээлд сурталчилдаг
- Бид Үл хөдлөх хөрөнгийн талаар “дэлхийн“ түвшний мэдлэгтэй
- Бид Үл хөдлөх хөрөнгө борлуулах, худалдан авах, түрээслэх зуучлалын үйлчилгээнд шаардагдах бүх төрлийн мэдээллийг цогцоор нь хангадаг
- Бид өрсөлддөггүй, бид хамтран ажилладаг
- Бид нэг зорилго дор нэгдсэн, ямагт таны талд байх, итгэлтэй, найдвартай, мэргэшсэн, зорилготой, чадварлаг, хүсэл эрмэлзэлтэй хамт олон
