Цогт Атас ХХК нь 2009 онд байгуулагдса. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл маань гадаад, дотоод худалдаа тэр дундаа БНХАУ олон БНСА-аас барилгын стандарт хангасан чанартай сан техникийн болон бусад барилгын бараа, материалыг монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна. Үүнээс бид 2009 онд БНСУ-ын “ILSIN CNA” корпорац, БНХАУ-ын “HEBEI FANGYUAN BOILER” зэрэг компаний бүтээгдэхүүнийг нь борлуулах гэрээг хийж өнөөг хүртэл бид хамтран ажиллаж байна.
Бид 2010 онд агаар бохирдлыг буруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор цахилгаан хаалтын цогц шийдэл, хатуу түлшний эх үүсвэртэй бүрэн шаталттай утаагүй эко нам даралтын зуухыг хэрэглэгчдээ санал болгож энэ бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдын сэтгэл нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан бид баяртай байдаг. Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, шаардлагын дагуу манай компани 2010 оноос хойш гадна, сантехникийн холболтын ажилыг чанартайгаар гүйцэтгэж эхэлсэн.
