Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо
МЦХҮХолбоо нь 3-10 жилийн ажлын туршлагатай вакум цонх хаалганы үйлдвэрүүдийг манлайлагч бизнес эрхлэгч үндэсний томоохон компаниудын санаачлагаар байгуулагдаж 2007 оны 02-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, вакум цонх хаалганы үйлдвэрлэл, бизнесийг дэмжих зорилго бүхий төрийн бус олон нийтийн байгууллага юм.
Эрхэм зорилго
Монгол улсад вакум цонхны үндэсний стандартыг бий болгож мөрдлөгө болгосноор чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдлыг хязгаарлаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Монголын вакум цонхыг олон улсын стандартын жишигт хүргэхэд оршиж байна.
МЦХҮХолбооны гишүүнчлэлийн давуу талууд
МЦХҮХолбооны гишүүнчлэл сайн дурын үндсэн дээр нээлттэй явагддаг. Холбоонд цонх хаалга үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, цонхны материалын үйлдэрлэл, төрийн болон төрийн бус байгууллагууд, ижил төстэй бизнес эрхлэгч хувь хүмүүс хүсэл зорилгоороо нэгдэж болно.
МЦХҮХолбооны нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагууд, холбоо дангаараа зохион байгуулж буй гадаад, дотоод арга хэмжээнүүдэд давуу эрхтэйгээр хамрагдах
