Танилцуулга
МАРКО үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг нь 2014 онд байгуулагдаж байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн. Манай байгууллага нь “үл хөдлөх хөрөнгийн худалдааны зуучлал, түрээсийн зуучлал, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдолтой зөвлөгөө, үнийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн сурталчилгаа” зэрэг үл хөдлөх хөрөнгийн хоёрдогч зах зээл дээр тулгуурласан менежментийн үйлчилгээг үйлчлүүлэгч болон харилцагчдадаа үзүүлдэг.
Үйлчилгээ
Манай мэргэжлийн баг хамт олон таны үл хөдлөх хөрөнгийг богино хугацаанд, зөвхөн таны тавьсан нөхцөл шаардлагын дагуу худалдаж борлуулах болон түрээслэхэд зуучилж үйлчилнэ.
Бид үйлчлүүлэгчдэдээ аль болох явдал чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилгээг хүргэхийг зорьдог. Тиймдээ ч танд МАРКО агентлагаар үйлчлүүлэхийн тулд ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай байгууллагад байршуулах, давхар зардал гарган зар сурталчилгааны хэрэгслүүдээр цацах зэрэг нэмэлт ажиллагаа шаардагдахгүй.
Үйлчилгээний төрөл
Орон сууц худалдаа/түрээс
Оффис, ажлын байр худалдаа/түрээс
Зуслан, хаус худалдаа/түрээс
Газар, объект худалдаа
Идэвхжүүлэлтийн сувгууд
Бид үл хөдлөх хөрөнгийг хамгийн үр дүнтэй бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгөнд тохирсон идэвхжүүлэлтийн сувгийг ашиглан олон нийтэд хүргэдэг. Үүнд:
Зарын сонингууд
Сонингийн эхний нүүрэнд онцлох зар хэлбэрээр байршуулах, үгэн зарыг тогтмол гаргах.
Захиалагчид болон харилцагч байгууллагуудад танилцуулах
Байр худалдан авах хүсэлтэй иргэдийн мэдээллийн сангаас тухайн үл хөдлөх хөрөнгийг сонирхогчтой холбогдон танилцуулна. Мөн түрээсийн байрны хувьд манай байгууллагатай хамтарч ажилладаг олон улсын болон бизнесийн байгууллагуудад таны үл хөдлөх хөрөнгийг танилцуулна.
МАРКО агентлагийн сайт дээр байршуулах.
Манай сайт нь хором бүрт мэдээллүүдээ шинэчлэн оруулж тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таны үл хөдлөх хөрөнгийн өндөр чанартай фото зураг, видео бичлэгийг дэлгэрэнгүй мэдээллийн хамт сайтдаа байршуулна.
Олон нийтийн сүлжээний сайтууд
Facebook, Youtube зэрэг сайтуудад таны үл хөдлөх хөрөнгийг байршуулах.
Интернет зарын сайтууд
Хандалт ихтэй сайтуудад төлбөртэй баннер байршуулах, үгэн зарыг тогтмол байршуулах.
Бусад
Таны үл хөдлөх хөрөнгийн онцлогт тохирсон бусад идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд.
