ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХАДЗАЙЛШГҮЙ МЭДВЭЛ ЗОХИХ ЗӨВЛӨГӨӨ
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын шинэ орон сууцны нийлүүлэлт нэмэгдэж эрэлтээсээ даваад байна. Үүнийг дагаад байр худалдан авах боломжит нөхцөлүүд ч ихэссээр байна. Орон сууц худалдан авах, гэрээ хийхэд зайлшгүй мэдвэл зохих дараах зөвөлгөөг танд хүргэж байна.
1. Барилгын захиалагч компанитай орон сууц захиалгын гэрээ хийхэд анхаарах зөвлөмж
Захиалагч компанитай орон сууц захиалгын гэрээ хийхэд нотариат орох шаардлагагүй бөгөөд худалдан авагчийн иргэний үнэмлэх байхад хангалттай. Захиалагч компаниуд төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгосоор байна. Жишээ нь банкны ипотекийн 8%-ийн зээл, компанийн хувь лизинг, бартер хийх зэрэг илүү олон боломжуудыг олгож байна. Захиалагч шинэ орон сууцны гэрчилгээ авахад нийт үнийн дүнгийн 0,01%-ийн шимтгэл банканд төлдөг.
2. Бартерын байр авахад анхаарах зөвлөмж
2.1 Тухайн орон сууц худалдаж байгаа тал болох туслан гүйцэтэгч компани болон захиалагч компанитай хийсэн ажил гүйцэтгэлийн гэрээг шалгах
2.2 Ажил гүйцэтгэлийн гэрээний дүгнэлт, тооцоо нийлсэн бичгийг шалгах
2.3 Ажил гүйцэтгэлийн гэрээн дээр үндэслэж хийсэн орон сууц захиалгын гэрээг шалгах
2.4 Тухайн худалдан авч буй орон сууцны харъяа дүүргийн нотариат орж орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ хийх.
2.5 Захиалагч компани, туслан гүйцэтгэгч компани, худалдан авагч гэсэн 3 тал оролцож туслан гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байрны эрхээсээ татгалзан шинэ худалдан авагчийг захиалагч компанид мэдэгдсэн гурвалсан гэрээ хийснээр эргэлзээгүй баталгаатай гэрээ болно.
Бартерын байр нь илүү хэмнэлтэй хямд үнээр авах боломж түгээмэл байдаг бол урт хугацааны график төлөлт харьцангуй бага байдаг.
3. ҮХХ-ийн гэрчилгээ гарсан байрыг иргэд хооронд худалдах, худалдан авахад анхаарах зөвлөмж
3.1 Тухайн орон сууцны харъяа дүүргийн нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийх
3.2 Орон сууц худалдагч тал нийт үнийн дүнгийн 2%тай тэнцэх шимтгэлийг банканд төлнө.
3.3 Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ҮХХ-ийн гэрчилгээ, орон сууцны 2%-ын шимтгэл төлсөн баримт зэргийг бүрдүүлэн тухайн орон сууцны харъяа дүүргийн ҮХХ-ийн бүртгэлийн газарт ҮХХ-ийн гэрчилгээ шилжүүлэх материал бүрдүүлэн өгч хүлээн авах хуудас авснаар худалдан авсан орон сууц тань хууль ёсны таны өмч болно.
Олон жилийн хөлс хөдөлмөрөө шингээж олсон мөнгөөрөө таалагдсан орон сууцаа өөрт тохиромжтой нөхцөлөөр худалдан авахад дээрх зүйлийг мэдсэнээр сэтгэл амар баталгаатай гэрээ хийх боломжтой. ҮХХ-ийн төслийн борлуулалтаар 7жил ажилласан туршлагатай, мэргэжлийн баг болох GPS PROPERTIES ХХК танд хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээ өгөхдөө таатай байх болно.
ЗӨВ СОНГОЛТ ЗӨВ БҮХНИЙ ЭХЛЭЛ GPS PROPERTIES ХХК
