БИДНИЙ ЗҮТГЭЛ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР
“Монкон Групп” ХХК нь анх 2006 онд байгуулагдан барилгын зураг төслийн үйл ажиллагаагаар бизнесийн гараагаа эхэлж 2010 оноос барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын салбарт өргөжин тэлсэн билээ.
Өнөөдөр бид 6 охин компани, 600 гаруй ажилтантайгаар барилгын зураг төсөл, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, барилгын ашиглалт үйлчилгээ, банк бус санхүү, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Бид үндсэн бизнесийнхээ хүрээнд захиалагч, хэрэглэгчиддээ барилгын зураг төслөөс эхлээд түлхүүр гардуулах хүртэлх цогц үйлчилгээг хүргэж байна.
МОНКОН КОНСТРАКШН ХХК
"Монкон Констракшн" ХХК нь иргэний ба үйлдвэрийн барилга, дэд бүтцийн барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготойгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан.
Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийнхээ барилга угсралтын ажлыг хийхийн зэрэгцээ, аж ахуй нэгж, иргэний захиалгын дагуу төрөл бүрийн иргэний ба үйлдвэрийн барилга байгуулмжийг барьж амжилттай ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Мөн барилга угсралт, зам гүүрийн байгууламж барих, засварлах зэрэг тусгай зөвшөөрлүүдийнхээ хүрээнд хөдөлмөр хамгаалал, чанарын баталгааг эрхэмлэн ажилласаар ирсэн.
Сүүлийн жилүүдэд барилга угсралт, барилгын төсөл хэрэгжүүлэгч үндэстэн дамнасан корпорациудын Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллаж өөрсдийн инженер техникийн ажилчдын ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн өөрийн хэрэгжүүлж буй барилгын төслүүддээ олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэвшилтэт технологийг ашиглаж, барилга угсралтын чанараа тогтмол сайжруулахыг зорилго болгон ажиллаж байна.
Өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхагийн нэг болох "360 Mandala Residential Tower" төсөл нь Нийслэл хотын амьдрал буцлах шинэ төв, хөрст байгалийг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт байрлах 360 Мандала тауэр нь урд зүгтээ Богд хан уул, хойд зүгтээ хотын төв талбай гээд Улаанбаатар хот бүхэлдээ дүүрэн дэлгэмэл өнцөгөөр харагдах хотын амьдралын оргилыг илтгэх өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхагийн нэг юм. Азийн шилдэг Архитектурын дизайны шагналтай орон сууцны төслөөр шалгарсан 360 Мандала тауэр нь өнөө цагийн уран барилгыг төлөөлөх Испани, Монгол архитекторын загвар, ур ухаан шингэсэн инженерингийн тэргүүлэх шийдэл бүхий чанар болоод гоо зүйн хослолоороо Улаанбаатар хотыг чимэх нь гарцаагүй. Бизнесийн төвөөс холгүйхэн сүндэрлэх хос цамхаг маань амьдралынхаа шинэхэн хуудсыг нээж буй танай гэр бүлд зориулан эргэн тойрондоо үйлчилгээний төвүүд, сургууль цэцэрлэгүүд болон гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүдээр хүрээлүүлж, 365 хоногийн турш өдөр тутмын хэрэгцээгээ алхах зайд авч байхаар төлөвлөв.
