Монголын “Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо” нь 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Меско Проперти ХХК, Тэнхлэг зууч ХХК, Мастер Проперти ХХК, Актив зууч ХХК, Бэста зууч ХХК, Үйлс ХХК-иудын санаачилгаар байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын аж ахуйн нэгжүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, төрөөс хараат бус, бие даасан, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус мэргэжлийн байгууллага мөн. Одоо бид нийт 72 гишүүн байгууллагатай болсон байна.
Алсын хараа: Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэж, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах
Эрхэм зорилго: Монголын үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоо нь тус салбарын хөгжлийг чиглүүлэгч, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлэхэд нь аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэгч, өргөн цар хүрээтэй, чанартай үйлчилгээний орчинг бүрдүүлэх нэгдлийн гол төв нь байх болно.
Үүсгэн байгуулсан түүх
Анх 2008 онд үүсгэн байгуулагдсан.
2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Холбоо үйл ажиллагаагаа жигдрүүлэх, эрчимжүүлэх зорилгоор анхны хурлыг зохион байгуулж Дүрмээ баталсан.
2015 оны 1 дүгээр сарын байдлаар 17 жинхэнэ гишүүн, 5 сонирхогч гишүүн, нийт 22 гишүүн байгууллагын 160 гаруй реалторууд нэгдсэн байна.
Үйл ажиллагааны товчоон
Үл хөдлөх хөрөнгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэн, сайжруулах зорилгоор хуулийн төсөл бэлтгэхэд зориулсан суурь судалгааг Юстиция хууль зүйн фирмд захиалан хийлгэв. Энэхүү “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” судалгаанд АНУ, ХБНГУ, ОХУ, Монгол улсуудын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбаруудын хуулийн харьцуулалтыг үзүүллээ.
Хууль зүйн яаманд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль”-д шинэ бүлэг оруулах санал хүргүүлээд УИХ-д өргөн барихад бэлэн болголоо.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, судалгааг тогтмол гаргаж, нэгтгэн олон нийтэд мэдээлэх, сурталчлах таниулах талаар Холбооны гишүүн байгууллага Тэнхлэг зууч ХХК-иас эрхлэн гаргадаг “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн индексийн судалгаа”-г гишүүн байгууллагууддаа хямд хүргэж, үйл ажиллагаагаа судалгаан дээр үндэслэн олон нийтэд өгөх зөвлөгөө мэдээллээ чанаржуулахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Барилга хот байгуулалтын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Үл хөдлөх хөрөнгийн зэх зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтэс, тус яамны Барилгын хөгжлийн төвийн Мэдээлэл судалгааны хэлтэстэй хамтын ажиллагаа эхлүүлээд байна.
Холбооны гишүүн байгууллага Дамно ХХК, Мастер Пропертис ХХК, мөн Юстиция хууль зүйн фирм хамтран реалторууддаа зориулж “Хөдөлмөрийн харилцаа”, “Хөрөнгийн үнэлгээ”, “Реалтор бэлтгэх анхан болон дунд шатны сургалт” зохион байгуулж реалторуудад батламж гардууллаа.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт үндэсний хэмжээнд ажиллахад баримтлах “РЕАЛТОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” боловсруулан гаргаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна.
Үл хөдлөх хөрөнгийн гадны холбоодтой хамтын ажиллагааг эхлүүлэхээр Холбооны гишүүн Бэста ХХК, Хангарьд Проперти ХХК-иас Японы Үл хөдлөх хөрөнгийн хуулийг орчуулахын зэрэгцээ Японы адил төстэй үйл ажиллагаатай Холбоодуудтай харилцаа тогтоож эхлээд байна
