Дамно ХХК logo

Дамно ХХК

Нийтийн аж ахуйн үйлчилгээ

Хөрөнгийн үнэлгээ

🌐 www.damno.mn📍 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж-9, Скай Плаза Бизнес төв, Д корпусын 3 давхарт


Хөрөнгийн үнэлгээний "ДАМНО" ХХК танилцуулга
Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК нь 2006 онд байгуулагдан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ, хохирлын үнэлгээ, бизнес үнэлгээг хийж гүйцэтгэж ирсэн. 2010онд УИХ-с батлагдсан хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийн ажлын хэсэгт, 2009 онд Санхүүгийн зохицуулах хорооны хохирол үнэлгээний төсөвт тооцооллын аргачлалын төсөл дээр ажилласан. “ДАМНО” ХХК нь Хэнтий аймгийн Чингис хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорноговь аймгийн Сайншанд хот, Дархан-Уул аймгийн Дархан зэрэг хотуудад нийт 12 салбар нэгж, Улаанбаатар хотод нийт 7 салбар нэгжтэйгээр 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь Улаанбатар хотын 9 дүүргийн шүүх, Цагдаагийн хэлтэс, ОБЕГазар,УБЕГазар, Дүүргүүдийн татварын хэлтэс, нийт банк, банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай хууль, ҮОУС,  НББОУС зэрэгт нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага, зах зээлийн хандлага, орлогын хандлагыг ашиглан хийж гүйцэтгэж байна. Манай байгууллага нь 5 мэргэшсэн үнэлгээчин, 1 мэргэшсэн төсөвчин, 3 туслах үнэлгээчин, 2 төсөвчний туслах, аудитор,  санхүүгийн шинжээч,  барилгын инженер, механик инженер, дуудлагын албаны ажилтан зэрэг нийт 35 ажилтан албан хаагч бүхий чадварлаг боловсон хүчинтэй.
Мөн манай байгууллагын тусгай зөвшөөрөл, ажлын туршлага, үнэлгээний тайландаа дагаж мөрддөг стандарт зэрэгдавуу талыг танилцуулж байна. Хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК нь Сангийн яамнаас олгогдсон 2017 оны 139-р тоот тушаалаар батлагдаж 2017 оны 250-р тушаалаар сунгагдсан №1406000033 дугаар бүхий тусгай зөвшөөрөл, Сангийн яамнаас олгогдсон 2014 оны 139-р тоот тушаалаар батлагдаж, 2017 оны 144-р тушаааар сунгагдсан №071200064 дугаар бүхий тусгай зөвшөөрөл, 2007 оны 280 тоот тушаалаар батлагдаж 2017 оны 250 тоот тушаалаарсунгагдсан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн хөрөнгийн үнэлгээний сургалтанд хамрагдаж тэнцсэн 11/155, 14/110, 16/89, 16/86 дугаартай гэрчилгээтэй, ААНБ-н түвшний хөрөнгийн үнэлгээний сургалтанд хамрагдаж тэнцсэн №01 тоот гэрчилгээтэй,Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс 2015онд олгосон №15/09, №15/10 дугаарын үнэт цааснызах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх сургалтанд суралцаж төгссөн гэрчилгээтэй, төсвийн нормчлолын судалгааны төвийн төсөвчний сургалтанд суралцаж тэнцсэн Бат-14-039,Бат-14-034, Бат-16-030 дугаарын гэрчилгээтэй “ДАМНО” ХХК-ий үнэлгээчиднь, Солонгосын үнэлгээчдийн холбооны гишүүд болно.Манай компаний үнэлсэн үнэлгээнь 
Бидний сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал:
·        “Рио Тинто Монголиа” ХХК-ий барилга байгууламж, тоног төхөөрөмж
·         “Оюу толгой” зарим объектууд
·         “MCSInternationalLLC-ий захиалгаар Дулааны цахилгаан станцын барилга байгууламж  
·        “Төрийн банк”-ны активын үнэлгээ
·        “Хас банк”-ны активын үнэлгээ
·        “Ариг банк”-ны активын үнэлгээ
·        “Ээрмэл” ХК-ий газар, барилга объект, үйлдвэрийн тоног төхөөрөмж.
·        “САНКТПЕТЕРБУРГ” төв газар, барилга байгууламж /ОХУ-н Ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар/
·        Нийслэл, аймаг орон нутгийн Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуух үнэлгээнүүд
·        Цагдаагийн байгууллагын шинжээч томилох тогтоолын дагуух үнэлгээнүүд
Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд дараах компаниудын бизнесийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд банкны барьцаа хөрөнгийн бизнесийн үнэлгээ нь олон улсын валютын сан 
MAID URBAN 
–с зохион байгуулсан үйл ажиллагааны шалгуурт бүрэн тэнцсэн болно. Манай компаний хийж гүйцэтгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс дурдвал:
 “Төрийн банк” ХХК-ны банкны барьцаа хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө активын үнэлгээ, бизнесийн үнэлгээ
 “Хас банк” ХХК-ний банкны барьцаа хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө газрын үнэлгээ, активын үнэлгээ, бизнесийн үнэлгээ
“Ариг банк” ХХК-ний банкны барьцаа хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө газрын үнэлгээ  активын үнэлгээ, бизнесийн үнэлгээ, програм хангамжийн үнэлгээ
“Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк” ХХК-ий банкны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ,бизнесийн үнэлгээ
Монголын Хөдөө Аж Ахуйн Бирж бизнесийн үнэлгээ
“Гоёл Кашмер” ХХК бизнесийн үнэлгээ
“Баруун баян Транс” ХХК бизнесийн хувьцааны үнэлгээ,ашигт малтмалын лицензийн үнэлгээ
“Баганат Өргөө” ХХК үл хөдлөх хөрөнгийн төсөвт үнэлгээ
“Стор Алианс Групп” ХХК бизнесийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ

“ДАМНО” ХХК байгууллагын хэмжээнд сүүлийн нэг жилдхэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд
                    
 

 
 

Хэрэгжүүлж байсан төсөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүн

 
 

Хугацаа

 
 

1

 
 

“Даатгалын хохирол үнэлгээний байгууллагын үнэлгээний чиг хандлагыг боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажил

 
 

2018 одоог хүртэл

 
 

2

 
 

Арилжааны банкнууд болон ББСБайгууллагуудтай хамтран ажиллах төслийн хүрээн дэх ажлууд, хөрөнгийн үнэлгээний талаар сургалт хөтөлбөрүүд зохион байгуулсан.

 
 

2018

 
 

3

 
 

“Хууль хяналтын байгууллагуудад хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлэх нь” сэдвээр Цагдаагийн Ерөнхий Газартай хамтарсан цогц судалгааны ажил

 
 

2018 одоог хүртэл

 

“ДАМНО” ХХК-тайбайнгын хамтран ажиллагч байгууллагууд:
“Авлигатай Тэмцэх Газар 
Нийслэлийн Цагдаагийн Газар
Төмөр Зам дах Цагдаагийн Газар
Мөрдөн Байцаах Алба
БГД, ХУД, СБД, ЧД, БЗД, СХД, Налайх зэрэг дүүргүүдийн нийт 16 цагдаагийн газруудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.





Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж-9, Скай Плаза Бизнес төв, Д корпусын 3 давхарт

Цахим сувгууд

Lat: 47.914009, Lon: 106.926102 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.