.. logo

..

Төрийн бус байгууллагууд

🌐 http://www.mnca.mn/📍 ЧД 5-р хороо, Санбуугийн гудамж, MН Tауэр, 8 давхар, 805, 806, 811 тоот

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) ТББ нь “ Гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлсөн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-уудын манлайлагч, мэргэжлийн  байгууллага байна ” гэсэн АЛСЫН ХАРАА-тай, “ Барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ба уялдааг сайжруулснаар хууль эрх зүйн орчинд шинэчлэлийг хийхэд нөлөөлөх, олон улсын барилгын гэрээний зарчим, тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, ижил төстэй гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг эрхлэн явуулах, гишүүдийн чадавхыг сайжруулж барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулна ” гэсэн ЭРХЭМ ЗОРИЛГО -тойгоор анх 2009 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй юм.Өнөөдөр МБҮА ТББ нь эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй барилгын салбарыг тэргүүлэгч томоохон хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч болон реалтор, барилга угсралт, архитектур, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэгч,  ханган нийлүүлэгч зэрэг мэргэжлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчилдэг, салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага болсон байна.

МБҮА ТББ-ын тасралтгүй үйл ажиллагааны амжилтын гол үндэс бол тогтвортой олон талт хамтын ажиллагаа буюу бид Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам болон түүний харъяа байгууллагууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэл болон түүний харъяа газрууд, хот ба орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, салбарын төрийн бус байгууллагууд, гадаад орнуудын барилгын ассоциациуд, олон улсын төсөл хөтөлбөр, дипломат төлөөлөгчийн газрууд, элчин сайдын яамдууд, бусад оролцогч талууд, нийт гишүүдтэйгээ нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж байгаад оршиж байна.  

Та бүхнийг ололт амжилтаар дүүрэн, барилга бүтээн байгуулалтын арвин их туршлагатай үндэсний бүтээн байгуулагч хамт олны эгнээнд гишүүнээр элсэн нэгдэж, бидэнтэй хөл зэрэгцэн салбарын хөгжил болон эко, ногоон барилгын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг урьж байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе!


                             

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

ЧД 5-р хороо, Санбуугийн гудамж, MН Tауэр, 8 давхар, 805, 806, 811 тоот

Цахим сувгууд

Lat: 47.922531, Lon: 106.9049 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.