Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо logo

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Төрийн бус байгууллагууд

🌐 http://www.mace.org.mn📍 Баянгол дүүрэг 16-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 45-2
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 1996 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын барилгын салбарын ууган холбоодын нэг юм.   1990-ээд оны үеэр манай улс зах зээлий ннийгэмд шилжээд удаагүй төдийгүй улс орны эдийн засаг ялангуяа Барилгын салбарын хувьд ихээхэн уналтанд орсон үе байлаа. Ийм нөхцөлд барилгын салбарын төрийн байгууллагаас инженер-техникийн бодлого явуулахад нь туслах, тэр үйлсэдбарилгын инженерүүдийг дайчлан оролцуулах, барилгын инженерүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор барилгын салбарын инженерүүдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага байгуулах асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор хуучнаар Улсын барилгын зураг төслийн институтийн хэсэг инженерүүд удаа дараа цуглан санал бодлоо нэгтгэсний дүнд анхны үүсгэн санаачлагчдын хурлыг 1996 оны 02-р сарын 09-нд Институтийн 206 тоот өрөөнд хийж, хурлын шийдвэрээр Монголын Барилгын Инженерүүдийн Холбоог анх үүсгэн байгуулсан юм. Энэхүү анхны хурлаар МБИХ-г үүсгэн санаачлагч 29 инженер хуралдан 100 хувийн саналаар Удирдах бүрэлдэхүүнийг 9 тэргүүлэгчтэйгээр байхаар батлав. Холбооны анхны удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Лхагвасүрэн, Л.Энхцэцэг, Ц.Энхбаяр, Ц.Жалцав, Р.Норов, Ж.Шажинбат, А.Цогт, Ш.Даваадорж, Ө.Ганбаатар нарыг сонгов. МБИХ-ны Удирдах Зөвлөлийн анхны хуралдаанаар Холбооны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, нарийн бичгийн даргаар Л.Энхцэцэг нарыг сонгов. Үүсгэн байгуулагчдын анхны хурлаа хийн, Удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийг сонгосны дараа Улсын бүртгэлд бүртгүүлэн албан ёсны гэрчилгээгээ 1996.04.22-нд авсан билээ.











Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Баянгол дүүрэг 16-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 45-2

Цахим сувгууд

Lat: 47.915371, Lon: 106.892998 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.