Каритас Чех Репаблик logo

Каритас Чех Репаблик

Төрийн бус байгууллагууд

Каритас Чех Репаблик

🌐 https://mongolia.charita.cz/📍 Дельта төвийн байр, 5 давхар, 503 тоот
Каритас Чех Репаблик (КЧР)  байгууллага нь 2006 онд Монгол улсад хамгийн анхны хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2008 онд Монгол дахь суурин төлөөлөгчийн газраа нээсэн юм. Үүнээс хойш, боловсрол, нийгмийн ажил, амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдлээс сэргийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр нийт 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
КЧР-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Нидерланд Улсын Дельфтийн Технологийн Их сургууль (ДТИХ), Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Европын Холбоо, Европын Холбооны Switch Asia хөтөлбөр, Чехийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн дэмжлэгтэйгээр нийт 1.36 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдэд барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар Монгол дахь ядуурал, цаг уурын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор хэрэгжиж байна. Төслийн гол үр шим хүртэгчид нь барилгын салбарын ЖДҮ эрхлэгчид, их сургуулийн профессор, багш, оюутнууд, төрийн ба төрийн бус байгууллага ба хувийн хэвшил юм. Төслийн зорилгод хүрэхийн тулд дараах 4 төрлийн зорилт тавин үр дүнг хүлээж байна.
Хүлээгдэж буй үр дүн – 1: Төслийн гол оролцогч талууд болон барилгын салбарынхан барилгын хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байх. Үйл ажиллагаа: Барилгын хог хаягдлын (БХХ) одоогийн нөхцөл байдлын суурь судалгаа хийн хэвлэлтэнд гаргах, сургалтын материал, зааварчилгаа боловсруулан бэлтгэн MOOC Онлайн нээлттэй хичээлийн платформ нэвтрүүлэх, хог хаягдлын тогтвортой менежментийн сургалтын материалын дагуу ЖДҮ-д сургалт зохион байгуулан барилгын хог хаягдлын менежментийн хичээлийн хөтөлбөр боловсруулан нэвтрүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн – 2: БХХ-д суурилсан бүтээгдэхүүн гарган, тестэлж, эдийн засгийн талаас судалгаа хийж, стандарт гарган батлуулж, зах зээлд гаргахад бэлдэх. Үйл ажиллагаа: Европын барилгын хог хаягдлыг дахин боловсруулдаг жишээнд суурилан материалын урсгалын анализ судалгаа хэвлэх, БХХ-ыг дахин боловсруулан шинэ бүтээгдэхүүн гаргах туршилт судалгаа хийх, БХХ-ыг дахин боловсруулан шинээр гаргасан бүтээгдэхүүний эдийн засгийн үндэслэлийн судалгаа гаргах, БХХ-ыг дахин боловсруулан шинээр гаргасан бүтээгдэхүүний стандартыг боловсруулан батлуулах, БХХ-ыг дахин боловсруулан шинээр гаргасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ЖДҮ-д зориулан сургалт зохион байгуулна.
Хүлээгдэж буй үр дүн – 3: БХХ-ыг дахин боловсруулах ач холбогдлыг холбогдох ЖДҮ-д болон салбарын төрийн байгууллагуудад сурталчлан таниулж, мэдлэг ойлголтыг сайжруулах. Үйл ажиллагаа: БХХ-ыг дахин боловсруулах талаар олон нийтийн мэдлэг мэдээллийн судалгаа хийх, БХХ-ыг дахин боловсруулан шинээр гаргасан бүтээгдэхүүний талаар зорилтот бүлгийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, Барилгын компаниуд болон ЖДҮ эрхлэгчдийг холбосон үйл ажиллагаа зохион байгуулах, холбогдох байгууллага, оролцогч талуудыг хамруулсан мэдлэг мэдээлэл түгээнэ.
Хүлээгдэж буй үр дүн – 4: БХХ-ыг тогтвортой менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах. Үйл ажиллагаа: Одоогийн хууль эрх зүйн байдлыг дүгнэн зөвлөмж боловсруулах, холбогдох шийдвэр гаргагчдийн оролцуулан хууль эрх зүйн оновчтой орчны талаар хэлэлцэх, европын барилгын хог хаягдлын менежментийн шилдэг туршлага судлах сургалт аялал зохион байгуулах, Барилга Хот Байгуулалтын Яамтай хамтран БХХ-ын тогтвортой менежментийн журам боловсруулан батална.


Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (4)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Дельта төвийн байр, 5 давхар, 503 тоот

Цахим сувгууд

Lat: 47.919441, Lon: 106.906799 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.