Манай компани нь 2014 оноос эхлэн одоог хүртэл цахилгаан шатны салбарт тасралтгүй бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа олон жилийн туршлагатай боловсон хүчин, инженер техникийн ажилчидтай мэргэжлийн байгууллага юм. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, 500 гаруй иж бүрдэл цахилгаан шатыг нийлүүлэн, угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Салбартаа өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгох, харилцагч нартаа бизнесийн найдвартай түнш нь байх, бие биенээ хүндэтгэх, харилцан ойлголцох, гар нийлэн ажиллах, туршлагатай ажилтнуудаар мэргэжлийн үйлчилгээг чанартай үзүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилдаг. Мөн хамтран ажиллаж байгаа харилцагч нартаа боломжийн үнийн бодлого, төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгох, захиалсан бараа бүтээгдэхүүнийг товлосон цаг хугацаанд нь нийлүүлэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх, аюулгүй бөгөөд найдвартай ажиллагаатай цахилгаан шатыг хүлээлгэн өгөх, цаашдын сервис үйлчилгээг тогтмол хийх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
2022 оноос эхлэн “Десенк электрик” ХХК -г үүсгэн байгуулж Холбоо дохиоллын чиглэлээр /лифтийг алсаас удирдах, нэвтрэх систем/ судалгааны ажил эхлүүлсэн. Засвар үйлчилгээний харилцааны аппликейшн хөгжүүлж “цаасгүй технологи”-г компанидаа амжилттай нэвтрүүлсэн. “HIKVision” брендийн бүтээгдэхүүний албан ёсны эрхийг авч Холбоо дохиоллын чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж эхлэв.
Үйл ажиллагааны чиглэл
- Цахилгаан шатны угсрагт, нийлүүлэлт
- Засвар үйлчилгээ
- Техникийн магадлагаа
- Лифтчиний сургалт
- Лифтний механик сургалт
- Үл хөдлөх хөрөнгө, бартерын байр
- Холбоо дохиолол
- Нэвтрэх систем
- Галын аюулгүйн систем


