Улаанбаатар Пропертиз ХХК logo

Улаанбаатар Пропертиз ХХК

Үл хөдлөх хөрөнгө худалдаа

🌐 https://www.ubproperties.mn/📍 Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Эрх чөлөөний талбайн баруун талд, MN тауэрийн 18 давхар “Улаанбаатар пропертиз” ХХК

Улаанбаатар пропертиз ХХК нь 2013 оноос хойш өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа, оффис түрээс чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрийнбодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна. 

“Улаанбаатар пропертиз” ХХКомпани нь их хотын өнгөүзэмжийг сайжруулах зарчмыг баримтлан ажилладаг төдийгүй хэрэглэгчүйлчлүүлэгчдэд өндөр зэрэглэлийн тохилог шилэн фасад бүхий оффисийн барилга,зах зээлд үнийн хөөрөгдөлгүй бодит үнэ бүхий орон сууцыг нийлүүлж, нийслэлийнутааг бууруулахад багагүй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа үндэсний Үл хөдлөххөрөнгө зуучлал түрээсийн унаган компани юм.    

2015 онд Япон архитекторын төгс шийдэл Х-Апартмент, 2017онд Герман стандартын дагуу цогцлоосон Скай Апартмент, 2017 онд Италиархитекторын төгс шийдэл өндөр зэрэглэлийн орон сууц Гранде вилла, 2019 онд White House тансаг зэрэглэлийн орон сууц, 2020 онд Залуусын хороололХ-Апартмент 2 орон сууц, 2020 онд Скай 2 Апартмент орон сууц зэрэг оронсууцнуудыг бүрэн ашиглалтанд оруулсан мөн оффис түрээс чиглэлээр тансагзэрэглэлийн 20 давхар МН тауэр оффисийн барилгыг ашиглалтанд оруулсан. Одоо Германархитекторын шийдлээр Герман стандартын дагуу баригдаж буй RIVERVILLA хотхоныг 2021 оны II улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

“Улаанбаатар пропертиз” ХХК нь салбартаа тэргүүлэгч төдийгүйолон улсын түвшинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ISO 9001:2015 чанарынменежментийн тогтолцооны хүрээнд “Чанарт cуурилсан менежмент”-ийгхэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Манай компанизахиалагч, харилцагчдаа сэтгэл ханамжтай ая тухтай амьдрах үнэ цэнэ бүхий орон сууцаар хангагдахад нь туслах зорилготой. Бид мэргэжлийн болон барилга үйлчилгээний хамгийнтом, өргөн хүрээтэй үйлчилгээг үзүүлэгч байгууллага болох зорилттойгоорархитектур дизайн, инженеринг, зөвлөх үйлчилгээ, төслийн менежментийн чиглэлдүйл ажиллагаагаа явуулж байна. 

Монголулсын засгийн газраас санаачлан 2014 онд зохион байгуулсан“Ажилтай орлоготой Монгол иргэн” үндэсний хөтөлбөрт идэвхитэй оролцож 20 гаруй иргэнийг зохих мэргэжлийн дагуу сургаж, төгсөгчдийг өөрийн байгууллага дээр дадлагажуулж, ажлын байраар хангасан. Мөнбага дунд орлоготой иргэдэд зориулсан бодит үнэтэй орон сууцныбарилга, хотхоныг бүтээн байгуулсан нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэнбүтээгдэхүүн болсон ба барилгажилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх ньнийгмийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болох агаарын бохирдол, хөрснийбохирдлыг бууруулахад нөлөөлөх томоохон хүчин зүйл болж байгаа юм.


ЗОРИЛГО: Бид “Монгол залуусынхаа хөдөлмөр зүтгэлээр эх орныхоо хөгжилцэцэглэлтийг цогцлоон бүтээж, үл хөдлөххөрөнгийн худалдаа, зуучлалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн,харилцагчдынхаа эрх ашгийг дээд зэргээр ханган ажиллах” эрхэм зорилго тавинажиллаж байна


 ШАГНАЛ:

2016 онд “MongolianProperty Awards 2016” Шилдэг орон сууцны барилгаар “Xapartment” төсөлшалгарсан.


2018 онд “Барилга орон сууц-2018” үзэсгэлэн яармагийн“Шилдэг төсөл,  хөтөлбөрхэрэгжүүлэгч”-ээр шалгарсан.



Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Эрх чөлөөний талбайн баруун талд, MN тауэрийн 18 давхар “Улаанбаатар пропертиз” ХХК

Цахим сувгууд

Lat: 47.92255, Lon: 106.904999 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.