Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үйлчлүүлэгч албан байгууллага болон хувь хүн.
Хотын цамхаг ХХК нь 2012 онд Канад хаус барих зорилгоор байгуулагдаж гэрийн үйлчилгээ болох Дизайн Интерьер БНСУ –ын Интерьер засал чимэглэл чигэлэлээр суралцаж, мэргэжлийн туршлага эзэмшсэн баг Монгол орныхоо зах зээлд өөрсдийн нөөц бололцоог сорихоор сэтгэл санаа нэгдэн Home upkeep services LLC компаныг Тод интерьер нэрээр 2013 онд үүсгэн байгуулав. Үүсгэн багуулагдсан богино хугацаанд захиалагч харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүлээлгэн өгч хэрэглэгчдийн итгэлтэй түнш болоод байна. Иймд бид бизнесийн салбарт хүч чармайлан тэргүүлэгч компани нэг болох зорилт тавин ажиллаж байна.
Манай компани ажлын амжилт, гэр бүлийн аз жаргал, хайр, инээмсэглэл нь хүрээлэн байгаа очны тав тух интерьерийн шийдлээс шууд хамааралтай гэж бид ойлгодог. Тиймээс бид сэтгэлийн тэр л дулаан орчныг бүрдүүлэхийн тулд олж авсан мэдлэг, туршлага, шинийг эрэлхийлсэн судалгааны дунд БНСУ, Хятад болон Герман зэрэг дэлхийн жишигт нийцсэн интерьерийн төгс шийдлийг танд санал болгож байна.
Манай мэргэжлийн хамт олон Солонгос, Герман, Хятад ба Канад зэрэг орнуудад материал технологын бүрэн судалгааны үндсэн дээр монгол орныхоо зах зээлд шинэлэг материал шинэ технологи нэвтрүүлэхээр хичээж ажиллаж байна.
Бид интерьерийн төгс орчинг бүрдүүлэхийн тулд интерьер зураг төлслийн дагуу гүйцэтгэлийг 100% өөрсдийн нөөц бололцоогоор боломжын үнээр гүйцэтгэж байна.
Интерьер, экстерьер зураг төсөл мань Мэргэжлийн зөвлөх инженер, Интерьер дизайнер, гүйцэтгэлийн багийн хамтын ажиллагаагаар бид зураг төслөө гүйцэтгэлтэйгээр уялдуулан хийцийн зай талбай ашиглалт үйл ажиллагааны зөв зохион байгуулалт, бат бөх чанар орчин үеийн хэв маяг зэргийг хангасан дизайны төгс шийдлийг санал болгож байна.
Төрөл бүрийн барилгын болон гоёлын засал чимэглэл олон жилийн дадлага туршлагатай хийцийн инженер, мэргэжлийн ажилчидтай тус бүр 8 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэл дээр ажиллаж байна.
Гэрийн засвар үйлчилгээ ХХК нь 2015 онд ХУЧИН БАЙРНЫ ЗАГВАРЫГ ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ БАЙР БОЛГОЁО гэсэн уриатайгаар 100% харилцагчийн хүсэлт нийцүүлэн гүйцэтгэх болно.
