ТЕСО ГРУППЫН ТУХАЙ
Тэсо корпорацийн үндэс суурь 2003 оноос өрхийн аж ахуйгаас үүдэн богино хугацаанд Оновчтой шийдвэр, Зоригтой алхам, чадварлаг баг хамт олны нөр их хөдөлмөрийн ачаар өдгөө салбар бүрт манлайлж буй 14 компанийг байгуулж өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна.
ҮНЭТ ЗҮЙЛС
Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм үүргээ гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд ТЭСО-ийн үнэт зүйл гэж үзнэ.
Тесо Пропертиз ХХК-ийн тухай
Тэсо констракшн компанийн төслийг таниулах, борлуултыг дэмжих анхдагч зорилгоор үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр 2013 онд Тэсо Пропертис компанийг үүсгэн байгуулсан. Эрхэм харилцагч нартаа урт богино хугацааны түрээсийн нөхцөл, түрээслэн худалдан нөхцөл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх, хөрөнгө худалдан авах, борлуулах, хуулийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Төслийн борлуулалтыг гүйцэтгэх анхдагч үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагааг өргөжүүлэн, захиалагч харилцагч нарт тохирсон төлбөрийн олон хувилбарт нөхцөлүүдийг санал болгодог бөгөөд гадаадад байгаа Монголчууддаа хүрч ажилахаар тохиромжтой нөхцөл танилцуулж хамтран ажиллаж байна.
