Жи Эф Ай ХХК нь ХБНГУ-ын ProМinent Групп мөн ХБНГУ-ын KRONES Групп гэх хоёр аж ахуйн нэгжийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. ProMinent Групп нь ус боловсруулан цэвэршүүлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Манай компани дотоодын үйлдвэрлэлийн салбар, аж ахуйн нэгжүүд болон хүн амын хэрэгцээнд ProMinent Группын ус цэвэршүүлэн, боловсруулах тоног төхөөрөмжийг нийлүүлэн, системийн угсралт суурилуулалт хийх үйл ажиллагаа явуулдаг. Барилгын салбарт Усан бассейн, жакузины гүйцэтгэл болон хотхоны хэмжээнд унд ахуйн ус цэвэршүүлэх системийн гүйцэтгэл хийдэг. Мөн бид ундны ус , үйлдвэрлэлийн ус, бассейны ус болон хаягдал усыг боловсруулан цэвэршүүлэх доорх тоног төхөөрөмжүүдийн сэлбэг эд ангийн ханган нийлүүлэлт засвар үйлчилгээг хариуцан ажилладаг:
Үүнд: Мембраны технологи дээр тулгуурласан ультра шүүлт, урвуу осмосын төхөөрөмжүүд, хэт ягаан туяа, хлорын диоксид, озон болон хлорын электролизийн аргаар усыг боловсруулан цэвэршүүлэх төхөөрөмжүүд, усны хатуулаг багасгагч төхөөрөмжүүд болон олон төрлийн шүүлтүүр (элсэн, төмөр марганцын, идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр) зэрэг багтана. Дээрх төхөөрөмжүүд нь байгаль орчинд ээлтэйгээр усыг өндөр үр дүнтэй боловсруулан цэвэршүүлнэ.
БАССЕЙНЫ ГҮЙЦЭТГЭЛ, ТӨСЛҮҮД
Ривер Клуб
Олон нийтийн болон хүүхдийн бассейн, халуун, хүйтэн жакузины усыг эргэлтэнд оруулж, цэвэршүүлэх системийн суурилуулалт, усан санг РVС liner-аар доторлох гүйцэтгэлЭмбасси Резиденс
Бассейны усыг боловсруулан цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн цогц систем
Сангийн РVС лайнеран доторлогоо
Prominent - Озоны технологи:
Усыг бактеригүйжүүлэх хамгийн сүүлийн үеийн технологи
Озон нь усыг найдвартай бактергүйжүүлэхээс гадна бассейны усыг цэвэр тунгалаг харагдуулж, хлорын эвгүй үнэрийг дарна.
Энканто Спорт Комплекс
Нэг олон нийтийн бассейн, гурван халуун жакузи болон гурван хүйтэн жакузины усыг боловсруулах нийт долоон системийн суурилуулалт
Монгол - Оросын хамтарсан 3-р сургууль
Олон нийтийн бассейны усыг боловсруулан цэвэршүүлэх цогц системийн суурилуулалт, бассейны сангийн РVС лайнеран доторлогоо
Буудай зочид буудал, Дархан-Уул аймаг
Олон нийтийн бассейны 31м3/ц, хүйтэн жакузины 4,1бм3/ц, халуун жакузины 10м3/ц бүтээмжтэй ус цэвэршүүлэх системүүдСистем тус бүр нь бассейн ба жакузины усыг 99% багтергүйжүүлэх хэт ягаан туяаны төхөөрөмж, усан дахь хлор болон рН бодисын шаардагдаххэмжээгтодорхойлон химийн бодисыгухаалгаар дозлох дозлогч систем, автомат ажиллагаатай элсэн шүүлтүүр, автомат хийн хаалтнууд болон системийг хянах мэдрэгчтэй мэдээллийн дэлгэцтэй удирдлагын самбар зэрэг тоноглолтой орчин үеийн системүүдийн суурилуулалт ба бассейгы сангийн РVС лайнер доторлогоо.
Club House, ASEM Village
Ус боловсруулах цогц системээр тоноглогдсон байгууламж дотор байрлах 4, гадаа байрлах 2 ширхэг жакузи
ХОТХОНЫ ХЭМЖЭЭНД УС ЦЭВЭРШҮҮЛЭХ СИСТЕМ
RIVER GARDEN ХОТХОН
Захиалагч - Эн Си Ди Групп ХХК
25 м3/ц бүтээмжтэй ПроМинент Группын Ундны ус цэвэршүүлэх бүрэн автомат цогц систем нь өргөлтийн насос, РгоМ1пеп1: элсэн шүүлтүүр, төмөр марганцийн шүүлтүүр, дозлох систем, идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр, Ои1сос1е5 1x300 К өндөр чадлын хэт ягаан туяаны төхөөрөмжөөр тоноглогдсон.
ХУЖИРТ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭР
Захиалагч - Жем Интернэшнл ХХК
Өвөрхангай аймгийн Хужирт суманд суурилуулсан Хужирт эрдэст усны үйлдвэрийн өргөтгөлийн төсөл Ультра фильтр бүхий цагт 15 м3 ус боловсруулах хүчин чадалтай системийн тусламжтайгаар усыг партикелууд болон бактериас ангижруулж эрдэсийн хэмжээг хэвээр үлдээнэ.ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ
Унд ахуйн усыг боловсруулах 2,5 м3/ц хүчин чадалтай урьдчилсан шүүлтийн систем, эмнэлгийн нарийн тоногт төхөөрөмжийн усыг боловсруулах 0,6 м3/ц хүчин чадалтай урвуу осмосын системЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ийн захиалгаар хэрэгжсэн төслүүд
Урвуу Осмосын цогц систем -1
Энержи Ресурс ХХК-ийн Ухаа Худаг дахь нэгдсэн оффисын гал тогоог ундны усаар хангах 12мЗ/хоног хүчин чадалтай ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжУрвуу Осмосын цогц систем - II
Хоногт 145 м3 ундны ус цэвэршүүлэх хүчин чадалтай бүрэн автомат үйл ажиллагаатай систем
Орон нутагт ундны ус боловсруулалтад Урвуу Осмосын технологи ашигласан анхны төслүүдийн нэг
Энержи Ресурс ХХК-ийн Ухаа Худагийн уурхайн 600 гаруй ажилчдын Галерей кэмпийг ундны болон ахуйн усаар хангаж байна.
Систем нь бакууд, насосууд, элсэн шүүлтүүр, хэт ягаан туяагаар бактеригүйжүүлэгч, дозлогч системүүд болон системийн үндсэн хэсэг болох мембраны технологи дээр суурилсан урвуу осмосын төхөөрөмж зэргээс бүрдэнэ.
Хоногт 6 м3 ундны ус цэвэршүүлэх хүчин чадалтай.
20 тонны тусгайлан тоноглогдсон контейнерт суурилуулагдсан (халуун хүйтний улиралд төхөөрөмжийн техникийн өрөөний үүрэг гүйцэтгэнэ, зөөвөрлөх давуу талтай)
Энержи Ресурс ХХК-ийн 200 гаруй ажилчдын гал тогоог ундны усаар хангаж байна.
Орон нутагт техникийн өрөөгүй газар ашиглахад тун тохиромжтой.
