АЙВУУН АРГАЛАНТ ХХК logo

АЙВУУН АРГАЛАНТ ХХК

Барилгын материалын ханган нийлүүлэлт

АЙВУУН АРГАЛАНТ ХХК

📍 Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж “Метал Импекс” ХХК-ийн байр. 108 тоот

“Айвуун Аргалант” ХХК нь гадаад худалдаа, барилгын материалын худалдаа болон барилгын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх зорилгоор 2013 онд байгуулагдсан 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.

Байгуулагдсан цагаасаа хойш барилгын материалын худалдаа хийхийн зэрэгцээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр барилгын хуурай хольц буюу дотор болон гадна фасадны өнгөлгөө болон бүх төрлийн цавууг 2016 оноос эхлэн үйлдвэрлэлд оруулахаар туршилт хийсээр 2018 оны 12-р сараас үйлдвэрийн байраа барьж тоног төхөөрөмжөө суурилуулж 2019 оны 8-н сард, өдөрт 20 тонн буюу жилд 5000-5500 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Монгол Фасад” үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Бидний баримталдаг гол зарчим бол ЧАНАР юм. Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь ХБНГУ-ийн технологоор MNS 6424:2013, MNS 5526:2005 зэрэг Монгол улсын чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан, импортыг орлох цаашид экспортод гарах бүрэн боломжтой бүтээгдэхүүн юм. Бид бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн явцад байнгын хяналт тавьж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тогтмол шинжилгээнд хамруулан баталгаажуулдаг бөгөөд Монгол улсын чанар стандартыг хангасан зориулалтын уутанд савладаг. Тийм учраас манай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд удаагүй байгаа хэдий ч томоохон төслүүд манай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч болоод байна.
Манай бүтээгдэхүүний талаар захиалагч байгууллагуудаас ямар нэг санал, гомдол, гологдол болон ажлын зөрчил, дутагдал гарч байгаагүй бөгөөд бид гэрээт болон шинээр худалдан авагч байгууллагуудтайгаа байнгын эргэх холбоотой ажиллаж байна. 
Хүний нөөцийн хувьд удирдлага, санхүү, технологич, туслах ажилтнууд гэсэн цомхон бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид хийт бетон блокны үйлдвэрээ ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн цаашид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласаар байна. 


Манай бүтээгдэхүүнүүд:
  • •Гадна фасадны хар замаск
  • •Дотор хар замаск
  • •Цагаан замаск
  • •Блокны цавуу
  • •Гадна фасадны цавуу
  • •Плитан цавуу
  • •Хөнгөн бетон блок
  • •Өнгөлгөөний гадна болон дотор чулуун фасад (импорт)
Бүтээгдэхүүний давуу тал:
  • •Зах зээлийн бодит үнэ
  • •Монгол улсад мөрдөгдөж буй стандарт
  • •Бүтээгдэхүүний чанарын давуу тал
  • •Найдвартай тасралтгүй ханган нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр
Хамтран ажилладаг байгууллагууд:
  • •“Жигүүр гранд групп” ХХК
  • •“Хан Богд Ресурс” ХХК
  • •“Холч жинч” ХХК
  • •“Хөх бүрдний эх” ХХК
Гадна фасадны хар замаск
Уг бүтээгдэхүүн нь гадна фасадыг ус чийгний нөлөөллөөс хамгаалах, гадаргууг өөгүй тэгш байлгах зорилгоор ашиглана. Уг бүтээгдэхүүн нь полимер агуулсан давирхайлаг эрдэстэй тул уян чанартай. Ус чийгэнд норох тусам чулуужиж бэхжинэ. 25 бүтээгдэхүүний усаар зуурч зориулалтын шпател ашиглан хэрэглэнэ. 25 кг зуурмаг нь 5-7м- талбайд хэрэглэнэ.


Дотор хар замаск
Замаскийг барилгын дотор хана, тааз, дам нуруу, багана зэрэг гадаргууг тэгшлэх зорилгоор ашиглана. Давуу тал нь барилгын дотор агаар дутмаг орчинд хананд хөгц, мөөгөнцөр үүсэхээс хамгаална. 25 кг хуурай холимогийг 6 л усаар зуурч 5-7м- талбайд зориулалтын шпателаар татаж хэрэглэнэ. Зуурснаас хойш 2 цагийн дотор хэрэглэж дуусгана.


Цагаан замаск
Барилгын заслын төгсгөлийн үе шат болох гоёлын будгыг хийхийн өмнөх заслын материал. Хана болон таазыг маш гөлгөр тэгшхэн болгож өгдөг. Хатсаных нь дараа хийсэн ямар ч өнгө жинхэнэ өөрийн өнгөөрөө тодорч гарахад энэ замаск их үүрэг гүйцэтгэдэг. 25 кг хуурай холимогийг 10 л усаар зуурна. Гүн саванд хийж гараар буюу механик хутгагчаар зөөлөн зуурч бөөрөнхий хэсгүүдгүй болтол жигд масс болгоно. 5 мин хүлээгээд дахин зуурч замаск бэлэн болно. Найруулснаас хойш нэг цагийн дотор хэрэглэх хэрэгтэй.


Плитаны цавуу
Энэхүү бүтээгдэхүүн нь керамик плита буюу төрөл бүрийн чулуун хавтанг хана, шал, таазанд наахад зориулагдана. Цавууг гадаргуу дээр шпателиар жигд тарааж плита, чулууг зориулалтын резинэн алхаар тогшиж нягтаршуулан наана. 25см2-аас их талбайтай бол хана болон плитанд түрхэж наана. Тасалгааны темпратурт 24 цагийн дотор бүрэн хатаж бэхжинэ. 25 кг хуурай хольцийг 6л усаар зуурч 8-10м2 талбайд хэрэглэнэ. Зуурснаас хойш 2 цагийн дотор хэрэглэж дуусгана.


Гадна фасадны цавуу
Тус бүтээгдэхүүнийг гадна буюу зоорийн давхарт хөөсөнцөрийг барилгын суурь хана болон таазанд наахад зориулагдана. Хэрэглэгдэх гадаргуу нь бетон керамик, блок, тоосгон хананд тохиромжтой. Синтетик давирхай барьцалдуулагч холбох эдтэй учраас наалдах болон барьцалдах чанар сайн. Ажил гүйцэтгэх тохиромжтой агаарын хэм -15С - +25С градус, 25 кг хуурай хольцийг 6л усаар зуурч 8-10м2 талбайд ашиглана. Зуурснаас хойш 2 цагийн дотор хэрэглэж дуусгана. Цэгэн буюу сам шпател ашиглан цавууг гадаргуу дээр хөндлөн татаж хөөсөнцөрийн наана.


Блокны цавуу
Блокны цавуу нь барилгын дүүргэлтийн болон дотор ханын блокон өрлөгийг наахад зориулагдсан бөгөөд бүх төрлийн хийт блок наахад тохиромжтой. 1 шуудай цавуугаар 1-2м3 блок наана. Зуурмагыг бэлдэхдээ 25 кг хуурай хольцийг 6 л усаар зуурна. Тус бүтээгдэхүүний найрлаганд нэмэлт барьцалдуулагч полимер целлюз фибер ордог тул наалдац сайтай, ус чийгэнд тэсвэртэй, хагаралт цууралт өгдөггүйгээгээрээ давуу талтай.


Манай блокны онцлог, үзүүлэлт
Онцлог:
•13 АТМ-ийн даралтат уураар 190С градуст 12 цагын туршид боловсруулдаг учир
•Ямар ч бохирдолгүй
•Хүний биед хор нөлөөгүй
•Цацраг туяа ялгаруулдаггүй
•Ялзралт болон хөгцрөлт үүсдэггүй
•Химийн бодисын нөлөөлөлгүй
•Микробууд нь бүрэн устдаг
Үзүүлэлт:
•Дулааны тусгаарлах үзүүлэлт: 
•Бетоноос 10 дахин
•Тоосгоноос 7 дахин
•Модноос 6 дахин илүү тусгаарладаг.
•Жингийн үзүүлэлт:
•Бетоноос 4 дахин
•Тоосгоноос 3 дахин
•Модтой адилхан жинтэй
•Уснаас хөнгөн
Манай блокны давуу тал
•Гал дэмждэггүй
•Дулаан алддаггүй
•Цахилгаан дамжуулдаггүй
•Дуу шуугиан тусгаарладаг
•Барилгын суурийн болон карказан бүтээцийн жинг бууруулж барилгын өртөг зардалыг хямдруулдаг
•Барилгын ашигтай талбайг нэмэгдүүлдэг
•Хэрчиж, хөрөөдөж ямарч байдлаар хэлбэрийг нь өөрчилж болно.
•Хадаж, нааж, шавардаж, ямарч байдлаар бэхлэж угсарах боломжтой
•Угсрахад хялбар нарийн мэргэжил шаардахгүй
•Угсрахад хурдан учир ажиллах хүчний зардал хямд
•Ашиглалтын хугацаа урт тул ашиглалтын зардлыг бууруулдаг


Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (3)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж “Метал Импекс” ХХК-ийн байр. 108 тоот

Цахим сувгууд

Lat: 47.926949, Lon: 106.920403 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.