Манай Улсын барилгын салбар эдийн засгийн нөхцөл байдлыг даган жил ирэх тутам илүү чадварлаг мэргэжилтэн, бүтээлч хандлагатай ажилтанг шаардах болов. Энэхүү хямралын хүнд үеийг даван туулах зорилтын хүрээнд салбарын удирдлагууд, инженер, техникийн ажилтны чадвар, чадамжийг дээшлүүлэх, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх хүсэл шаардлагад тулгаварлан “БАРИЛГЫН СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН АКАДЕМИ” байгуулагдлаа.
Тус академи нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, ажилтнуудын бизнесийн болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын хөгжлийн асуудлаар төсөл, хөтөлбөр боловсруулах, төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөгжүүлэх чиглэлээр төр, олон нийтийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид дадлага, туршлагатай доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженерүүдээр багаа бүрдүүлээд байна.
