"Зарман Авто Сервис" ХХК айл өрх, аж ахуйн нэгжийн халаалтыг хамгийн чанартай, хэмнэлттэй бөгөөд хялбар хэрэглээтэй цахилгаан халаалтаар шийдэж өгөх үйлчилгээ эрхэлдэг.
Бидний үйлдвэрлэдэг "Дэлгэрэх" цахилгаан халаалтын тогоо 6-48квт-н хүчин чадалтай, 50-500мкв-ыг халаадаг. 500м кв-аас дээш талбайг 2 болон түүнээс дээш цахилгаан халаагуур суурилуух замаар шийдэж өгдөг.
Дэлгэрэх цахилгаан халаалтыг сонгох нь танд дараах давуу талтай.
+ Зөвхөн өөрийн хүссэн өрөөний температураа тохируулаад цаашид гал түлэх болон түлш авах асуудалд санаа зовох шаардлагагүй. Түүнчлэн халаалтын цахилгаан тогоо таны тохируулж тавьсан температурыг доошлоход автоматаар залгагдан халааж, температур дээшлэхэд амрах тохиргоонд ордог тул тогны зардал бага гардаг.
+ Хуучин халаалтын системийн бүтцээ эвдэх шаардлагагүй. Учир нь шууд нэмж угсрах бололцоотой тул зардлыг таны хэмнэнэ. Учир нь нам даралтын зуух болон, ханын пийшингээр халдаг халаалтын системтэй хослон ажиллахаар угсарч болдог таныг галлаж байх хугацаанд цахилгаан тогоо автоматаар амрах тохиргоонд шилждэг.
+ Цахилгаан, сантехникын холболт, угсралтын ажлыг 12 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон танд үйлчлэнэ.
