"Эм Жи Эл Би" ХХК нь 2002 онд барилгын материалын үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Өдгөө хүртэл хугацаанд үйл ажиллагаагаа өргөжин тэлж барилгын материал үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч, дотоодын зах зээлийг тодорхойлогч компаниудын нэг билээ.
Манай компани нь үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулснаар өргөжин тэлж инженер техникийн ажилтан, ажилчдын ур чадвар өндөр түвшинд хүрч 80 гаруй ажилчин албан хаагчид, 5000 метр квадрат материалын агуулах байр, 10000 метр квадрат үйлдвэрийн цех зэргийг байгуулсан нь баг хамт олны амжилт бөгөөд эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмэрээ оруулж байдгаараа бахархаж явдаг.Үйл ажиллагааны чиглэл:
- Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
- Даацын болон даацын бус металл хийцийн үйлдвэрлэл
- Сендвич хавтангийн үйлдвэрлэл
- Углуургатай Евро хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл
- Двутавр болон төмрийн худалдаа
- Ган бүтээцийн барилга угсралт
- Нам даралтын халаалтын зуух үйлдвэрлэл
