HRV Construction LLC logo

HRV Construction LLC

Цахилгаан, эрчим хүч

🌐 http://www.hrv.mn📍 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Экспресс тауэр, 1506 тоот
“Эйч Ар Ви Констракшн” ХХК нь Монгол улсын барилга, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зорилгоор 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хэсэг, бүрэлдэхүүнд багтан гэрээгээр барилгын болон эрчим хүчний ажил гүйцэтгэж байсан.

2017 оноос барилга, эрчим хүчний салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор чадварлаг инженер техникийн ажилчид, мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн баг хамт олонтойгоор ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын барилга, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтанд өөрсдийн бодитой хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна.
 
Бид мэдлэг, туршлагатай, чадварлаг, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах гэсэн үндсэн зарчмыг мөрдлөг болгож,  барилга угсралтын болон эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын ажлыг олон улсын жишгийн дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу эрхэлнэ.

Эрхэм зорилго

Монгол улсын барилга, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулах, чанарыг эрхэмлэгч, салбартаа манлайлагч компани болохын төлөө ажиллахад бидний зорилго оршино.

Үүний тулд:
  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг дагаж мөрдөнө;
  • Компанийн эрхэм зорилго, зорилтыг тодорхойлж, биелэлтийг үнэлж, дүгнэнэ. Энэ тухай мэдээллийг нээлттэй оролцогч талуудтай солилцоно.
  • Компанийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдлүүдийг үнэлж, тэдгээрийг бууруулах, хянах арга хэмжээ тогтмол авч хэрэгжүүлнэ;
  • Нийт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай мэргэжлийн сургалтанд хамруулна; 
Үнэт зүйлс:
  1. Мэргэжлийн ур чадвар
  2. Нэг хариуцлага
  3. Хамтын зүтгэл
Хамт олон:

Барилга угсралт, эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай МУ-ын зөвлөх болон мэргэшсэн чадварлаг инженер техникийн ажилчдаас бүрдэнэ.

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Экспресс тауэр, 1506 тоот

Цахим сувгууд

Lat: 47.917301, Lon: 106.915001 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.