“ЮМЭКО” ХХК нь 2013 оноос хойш тавилгын салбарт хүч түрэн орж ирсэн. Өдгөө монгол улсын зах зээлд хэдийнэ томоохон өрсөлдөгчийн нэг болж чадсан. Мөн түүнчлэн манай үйлдвэрлэл нь 2018 онд ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүлж, одоог хүртэл сайжруулалт хийн хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай үйлдвэрэл нь тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд №1 Герман улсын HOMAG GROUP, Австри улсын FELDER фирмүүдийн суурь машинуудаар бүрэн тоноглогдсон.
Бид тавилгандаа олон улсын стандартыг хангасан, хүний биед хор нөлөөгүй, тавилгын зориулалттай Германы EGGER, Pfliederer, Италийн CLEAF, Швейцарийн KRONO компиудаас E0, E1 зэрэглэлийн, дундаж нягтралтай, өнгөлгөөтэй MDF болон ДСП хавтанг ирмэг хуулганы хамт шууд импортлон үйлдвэрлэлд ашиглаж байна. Мөн тавилгын туслах эд анги, тоноглолд Германы алдарт HETTICH, Италийн FGV брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг.
Манай тавилгын үйлдвэр хэрэглэгчийн хүссэн өнгө, загвараар доорх нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үүнд:
• Хавтан, UV, Акриллак, Будган хаалгатай гал тогоо
• Хувцасны өрөө, унтлагын болон үүдний өрөөний шкаф, өрөө тусгаарлагч
• Захиалгат тавилга: зочид буудал, офис, сургууль, цэцэрлэг, номын сан, үйлчилгээний газрын бүх төрлийн тавилгууд
Хамтын ажиллагаа
Бид барилгын салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, хэрэгцээ шаардлагад нь бүрэн нийцсэн тавилгыг нийлүүлж ажилласаар ирсэн
Үүнд: NCD Group, Тэсо Корпораци, Holiday inn зочид буудал, Дархан нэхий зочид буудлын тавилга гэх мэт олон олон гэрээт ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байна. Төслүүд дээр хийсэн тавилгын танилцуулга: Веб үзэх
ТАНИЛЦУУЛГА
“Орд Гэр” ХХК нь амины орон сууц, жуулчны баазын амрагчдын байр, уул уурхайн кэмпийн зориулалттай, байгальд ээлтэй шийдэл бүхий бөмбөрцөг хэлбэрт “Гэр Хаус” сууцыг үйлдвэрлэлийн аргаар бэлэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, улирал харгалзахгүй барилга угсралтын ажлыг захиалагчийн эзэмшил газар дээр хийж гүйцэтгэж байна.
Монголчууд бидний соёлын нэг өв болох монгол гэр нь дэлхий дахинд танигдсан нүүдэлчдийн сууц юм. Манай “Орд гэр” компани нь энэхүү өвийг өвлөн хөгжүүлж уламжлагдан үлдээх зорилгоор гэрийг хөгжүүлэн сайжруулах чиглэлээр ажиллаж хэд хэдэн загвар гаргахын сацуу үйлдвэрлэлийн шугаманд оруулан ажиллаж байна. Орчин цагийн технологийн ололт, шинэлэг материалыг ашиглаж тусгахдаа уламжлалт давуу чанарыг хадгалан үлдээж хүн, байгальд ээлтэй шийдлүүдийг шинэ гэртээ тусгахыг хичээсэн.
Бидний бүтээсэн гэр нь загварын шинэ шийдэл, олон жилийн эрэл хайгуулын үр дүн гэж хэлж болно.
Гэр, Гэр Хаус/ Бөмбөрцөг сууц бүтээгдэхүүнүүдээ бид байгаль орчинд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, чанартай материалуудаар дулаан алдагдал багатай шийдлээр үйлдвэрлэж байна.
Бидний бүтээгдэхүүнүүдийг сонгосноор та цаг заваа хэмнэх төдийгүй, захиалагчийн газар дээр зөвхөн угсралт суурилуулалтын ажил хийгддэг тул ойр орчныхоо тав тухыг алдагдуулахгүйгээр хялбар шийддэг давуу талтай.
Орд Гэр ХХК нь 2018 оноос эко гэр үйлдвэрлэн худалдаалах үйл ажиллагаа явуулж байна. Бид үйлдвэр АНУ улсын “Powermatic”, ОХУ-ын”Русь”, ХБНГУ-ын“HOMAG”CNCмашинуудаар тоноглогдсон жилдээ 200ш эко гэр, Гэр Хаус/ Бөмбөрцөг сууц үйлдвэрлэх хүчин чадалтай.
Мэдлэг туршлагатай мэргэжлийн мужаан, инженер техникийн ажилчдаас бүрдсэн үйлдвэрлэл болон угсралтын бригадаас бүрдсэн туршлагатай хамт олныг бүрдүүлсэн.
