SGML LLC logo

SGML LLC

Бетон зуурмаг, төмөр бетон эдлэл

🌐 www.sgml.mn📍 Монгол улс, Баянгол дүүрэг, 1-р хороо, Газар бизнес төв /хуучнаар Варьете/, 306 тоот
     
Эс Жи Эм Эл ХХК нь хөнгөн сентитик бетоныг гадна өнгөлгөөтэй /фасад/ хана дүүргэлт, цутгалт, шал, дээврийн дулаалга гадна өнгөлгөөтэй дулаалга, барилгыг бүрэн цутгамалаар гүйцэтгэхэд хэрэглэж байна. Барилгын ханыг хэв хашлага ашиглан битүү цутгах нь өрлөгийн шавраар /шов/ дулаан алдахаас сэргийлж чадсан шилдэг технологи бөгөөд материал болон ажлын зардал, хүн хүч хэмнэсэн дэвшилтэт технологи юм.
 
Карказан барилгын дүүргэлтийн ханын цутгалтын зузаан нь 30см - 50см цутгасан тохиолдолд нэмэлт дулаалга шаардлагагүй. Шалны синтетик бетон тэгшилгээ нь нэгж талбайн жин бетон тэгшилгээнээс 3 дахин хөнгөн, дулаанаас гадна давхар хооронд нэмэлт тусгаарлагч болж өгдөг давуу чанартай. Шалны тэгшилгээ нь 8-10см зузаантай хийгдэх бөгөөд нэмэлт бетон тусгаарлагч хийх шаардлагагүй. Дээврийн синтетик бетон дулаалга нь маш өргөн хэрэглэж байгаа технологи бөгөөд дулаан тусгаарлалт, үе , дуу чимээ туегаарлалт, нэгж талбайн жин зэргээрээ манай оронд ашиглаж байгаа уламжлалт арга технологиос давуу шалгарсан арга юм. Дээврийн дулаалга болон үе тусгаарлалт нь 20-25см зузаантай синтетик бетоноор хийгдэнэ. 

Амины орон сууц- Үйлдвэр үйлчилгээны объектыг Та дулааны алдагдал багатай, эдэлгээ сайтай насжилт урт, эрүүл ахуйн шаардлага хангасан эко барилга барихаар төлөвлөж байгаа бол таны сонголтод тохирсон бүтээгдэхүүн юм. Амины орон сууцыг цутгамал карказан араг бүтэцтэй, барих бөгөөд хана, шал, дээврийн дулаалгыг синтетик бетоноор хийснээр та эдэлгээ урттай, ашиглалтын зардал багатай, үл хөдлөх хөрөнгийн өндөр үнэлгээтэй байшинг харьцангуй хямд үнээр бариулах боломжтой.Та бариулах байшингынхаа ерөнхий загвар, дотоод зохион байгуулалт, халаалтын хэлбэрийг сонгосоноор таны байшингийн зураг, төсөв хийгдэж та барилгаа богино хугацаанд хүлээн авах боломжтой. Барилгын гүйцэтгэл захиалагчаас хамааран хэмжээ харилцан адилгүй байж болно.

 
ХӨНГӨН СИНТЕТИК БЕТОНООР БАРИЛГЫГ ДУЛААЛАХ БУЮУ ХАНА ДҮҮРГЭЛТ ХИЙСЭНЭЭР:
             
  • Ханын сийгэлт дулаан алдалт хөлрөлт цанталт огт байхгүй
  • Бүрэн арматурчлалтай тул барилгын бат бэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
  • Гадна фасад зэрэг хийгдэнэ. /Металл болон синтетик бетонон өнгөлгөөний хавтан/
  • Дотор хана тэгш учир шавардлага хийхгүй шууд замаск хийх зэрэг олон давхар зардлуудыг хэмннэ. 

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Монгол улс, Баянгол дүүрэг, 1-р хороо, Газар бизнес төв /хуучнаар Варьете/, 306 тоот

Цахим сувгууд

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.