Эм Пи Ай Консалтантс ХХК logo

Эм Пи Ай Консалтантс ХХК

Барилгын үндсэн материал

🌐 http://mpi.mn/📍 Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, 52-р байр
“ЭМ ПИ АЙ КОНСАЛТАНТС” ХХК нь газрын тос, хийн бүтээгдэхүүний хангамжийн салбарт инженерийн зөвөлгөө өгөх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2010 оноос өөрсдийн төмөр хийцийн үйлдвэрийг байгуулж, Монгол улсдаа анх удаагаа АНУ-ын UL стандартын дагуу шатахуун хадгалах зориулалтын газар доорх давхар ханатай сав, барилгын төрөл бүрийн метал хийцүүдийг үйлдвэрлэж байна.
2016 оноос иргэний болон үйлдвэрлэл, оффисын барилга угсрах, барилгын материалын үйлдвэрлэлийн бизнесийг эхлүүлсэн билээ. Загвар болгож орчин үеийн архитектур загвар, ухаалаг технологи бүхий 3900м² талбайтай оффис-үйлдвэрлэлийн барилгыг өөрийн хөрөнгө оруулалт, ажиллах хүчээр барьж ашилглалтанд оруулаад байна.
Тус бүтээн байгуулалтанд өргөнөөр хэрэглэгдсэн хөнгөн цагаан хавтан дүүжин тааз, рэйкэн хана болон таазны материал, гипсэн хана таазны угсралтын профиль төмрүүдийг эрүүл мэндэд хоргүй, өндөр чанарын, гоёмсог материалаар эх орондоо үйлдвэрлэн борлуулж байна.
Мөн бид барилгын өргөн хэргэлээний өндөр чанарын заслын бараа материалуудыг оруулан ирж худалдаалж байна. Бид өөрсдийн биеээр үйлдвэр дээр нь очиж бараа бүтээгдэхүүний чанарын шалгалт хийсэн материалуудыг олон улсын чанарын тохирлын гэрчилгээтэй нь худалдан авагч танд хүргүүлж байгаа тул та манай материалын чанарт эргэлзэх хэрэг байхгүй. 
Өөрийн үйлдвэрийн бараа материал:
I. Хөнгөн цагаан хавтан дүүжин тааз, 60х60см, Цулгуй цагаан өнгөтэй
   Хөнгөн цагаан хавтан дүүжин тааз, 60х60см, Нүхтэй цагаан өнгөтэй
   Хөнгөн цагаан хавтан дүүжин тааз, 60х30см, Цулгуй цагаан өнгөтэй
   Хөнгөн цагаан хавтан дүүжин тааз, 30х30см, Цулгуй цагаан өнгөтэй
   Хөнгөн цагаан хавтан дүүжин тааз, 30х30см, Гоёлын цагаан өнгөтэй
   Хөнгөн цагаан хавтан дүүжин тааз, 30х30см, Гоёлын цагаан өнгөтэй
II. Хөнгөн цагаан рэйк тааз, хана:
   Захиалагч таны хүссэн өргөн, өндөр, уртаар өөрсдийн үйлдвэртээ хийн борлуулж байна.
III. Гипсэн тааз, ханын угсралтын профиль:
    Өндөр чанарын түүхий эдээр, өндөр чанарын хяналтын доор өөрсдийн үйлдвэртээ хийн борлуулж байна
Импортын бараа матераил:
I. Порцелин плита FULL PORCELAIN UNGLAZED MARBLE TILE
II. Порцелин плита FULL PORCELAIN GLAZED MARBLE TILE
III. Ламинат шал
IV. Хэв хашмалын хар панерь
V. Гадна фасадны хөнгөн цагаан нийлмэл хавтан (АЛУКОБОНД)

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, 52-р байр

Цахим сувгууд

Lat: 47.90173, Lon: 106.793404 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.