БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Компаний нэр: Винс конкрейт ХХК нь нэг үүсгэн байгуулагч, нэг эзэнтэй дараах үндсэн чиглэл бүхий бетон зуурмаг үйлдвэрлэх “Винс конкрейт” ХХК, бетон зуурмаг, элс хайрга, цемент тээвэрлэх “Винстранс” ХХК, бетон зуурмагын нэмэлт үйлдвэрлэх “Винстрейд ХХК” гурван компаниудын нэгдэл.
Анх 2007 онд гадаад дотоод худалдаа, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Винс транс нэртэй байгууллагдаж байв. Байгуулагдсан цагаасаа хойш гадаад орнуудаас машин механизем оруулж ирж худалдаалж, улс хот хооронд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлж байгаад 2012 оноос зуурмагийн үйлдвэрүүдийн бетон зуурмаг болон элс хайрга тээвэрлэх үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
2012 онд Винс Транс компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж зөвхөн гадаа, дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Винс Трейд ХХК-ыг байгуулсан.
2013 оны 12-р сард Винс Транс компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж барилгын угсралтын ажлын гол бүтээгдэхүүн бетон зуурмаг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Винс Конкрейт ХХК-ыг байгуулсан. Компани байгуулагдсанаас хойш 4 сарын дараа буюу 2014 оны 4-р сард үйлвэрээ ашиглалтанд бүрэн оруулж үйл ажиллагаагаа эхлүүлээд эх оронхоо бүтээн байгуулалтанд оролцон амжилттай ажиллаж байна.
2014 онд цагт 180м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэрийг, 2015 онд цагт 120м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулан ажиллаж байна.
2015 оны 1-р сард Винс Транс компани нь үндсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж бетон зуурмагийн нэг гол бүтээгдэхүүн болох нэмэлт бүтээгдэхүүний түүхий эд материалыг оруулж ирэх, үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Винс Трейд нэмэлтийн үйлдвэрийг байгуулсан. Компани байгуулагдсанаас хойш 5 сарын дараа буюу 2015 оны 5-р сард шаардлага хангаж бэлэн болсон бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж өөрийн зуурмагийн үйлдвэрт болон үндэсний томоохон үйлдвэрлэгч нар нийлүүлж эхэлсэн бөгөөд амжилттай ажиллаж байна.
Эрхэм зорилго: Хэрэглэгчдэд танигдсан, хэрэгцээ шаардлагыг нь бүрэн хангадаг барилгын материалын үйлдвэрлэгч байж, Байгаль орчин, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журамыг чандлан мөрдөж, хуульт ёсын дээдлэн, улс орныхоо их бүтээн байгуулалтанд монгол улс болон олон улсын норм дүрэм стандартын шаардлагыг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, уг салбарт үлгэр жишээ менежменттэй бетон зуурмагийн цогцолбор үйлдвэр шилдэг компаниудын нэг болно.
Зорилго: Улаанбаатар хотынхоо их бүтээн байгуулалтанд монгол улс болон олон улсын норм, дүрэм, стандартын шаардлагыг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх
Үйлдвэр: Хятад улсад үйлдвэрлэсэн Итал улсын Sicoma брэндийн бүрэн автомат, бүтэн дулаалгатай бетон зуурмагийн үйлдвэр
Түүхий эдийн нийлүүлэлт:
Түүхий эд материалыг (Элс, хайрга, дайрга, цемент, химийн нэмэлт) Монгол Улс MNS стандарт ба Олон Улсын ASTM стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнтэй бэлтгэн нийлүүлэгчийг сонгон тэдэнтэй хамтран ажиллаж байна.
ТЕХНОЛОГИ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Үйлдвэрийн чанарын хяналтын лаборатори нь Монгол Улс MNS стандарт ба Олон Улсын ASTM стандартад нийцсэн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй.
Манай үйлдвэрийн чанарын хяналтын баг нь холбогдох стандартын шаардлаганд нийцсэн өндөр чанартай, эдийн засгийн үр ашигтай бетон эдлэхүүн үйлдвэрлэхийн тулд лабораторийн чанарын хяналтыг тогтмол хийж ажилладаг.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД МАНАЙ ҮЙЛДВЭР ДООРХ БАГЦ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТУУДЫГ ХИЙЖ АЖИЛЛАДАГ
Үүнд: 1. Түүхий эд материалын
2. Бэлэн бүтээгдэхүүний хяналт
3. Үйлдвэрлэлийн технологийн хяналтыг хэрэгжүүлдэг.
1. Түүхий эд материалд тавих лабораторийн чанарын хяналт, шалгалтууд
Үйлдвэрийн лабораторид түүхий эд материалын (Элс, хайрга, дайрга, цемент) Физик-Механик шинж чанарыг Монгол Улс MNS стандарт ба Олон Улсын ASTM стандартын дагуу турших бөгөөд давхар хөндлөнгийн итгэмжиллэгдсэн лабораториор уг дээжүүдийг туршуулж үр дүнг баталгаажуулдаг. Ус, химийн нэмэлт зэргийг хөндлөнгийн лабораториор туршуулж үр дүнг баталгаажуулж авдаг.
Мөн өөрийн лабораторид дүүргэгч материалын чийглэг, ширхэгийн бүрэлдэхүүн, бутлагдалт, тоос шавар, шорооны холцийн агууламжинд 7 хоног өдөр бүр лабораторийн тогтмол хяналтыг хийж шинжилгээний үр дүнгээр бетоны найрлаганд зохицуулалт хийдэг бөгөөд ингэснээр бетоны удаан эдэлгээ даах чанарт болон үйлдвэрлэлд эдийн засгийн тодорхой үр ашигтай. Энэ нь нэгэн жигд найрлагатай чанарт суурилсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн чухал үзүүлэлт юм. Мөн шаардлагатай нөхцөлд тухай бүрт нь тушилтуудыг хийдэг.
Зураг-1 Үйлдвэрт түүхий эд материал турших лабораторийн багаж хэрэгслэл
2. Бэлэн бүтээгдэхүүнд тавих лабораторийн чанарын хяналт, шалгалтууд
Бетон хольцийн шинж чанарыг үйлдвэр дээр болон захиалагчийн барилгын талбай дээр Монгол Улс MNS стандарт ба Олон Улсын ASTM стандартын дагуу турших бөгөөд хольцийн конусын суулт буюу аргуун чанар, тархалтын тогтмол хэмжиж захиалагчийн хэлсэнээр тохируулдаг бөгөөд темпратурын тодорхойлох ба шаардлагатай бол хольц дахь агаарын хэмжээг тодорхойлж өгдөг.
Захиалагчийн талбай дээр очсон бетон зуурмаг ямар нэг шалтгааны улмаас өтгөрсөн тохиолдолд тусгай нэмэлт хийж бетон зуурмагийг шаардлагатай хэмжээнд хүртэл шингэлж тохируулж өгдөг. Техникийн шаардлагаас илүү хэт их хэмжээгээр шингэлж болохгүй.
Дээрх бетон хольцоос MNS ба ASTM стандартын дагуу бетон сорц бэлтгэн авдаг. Сорцыг стандарт орчинд 3, 7, 28 хоног хадаглах ба лабораторид MNS ба ASTM стандартад заасанаар бат бэхийн турших ба хөндлөнгийн итгэмжилэгдсэн лабораториор 28 хоногийн бат бэхийн давхар туршуулж сорцын баталгаажсан үр дүнгүүдийг захиалагчид өгдөг.
Зураг-2 Бэлэн бүтээгдхүүнд тавих лабораторийн чанарын хяналт шалгалт хийх багаж хэрэгсл
3. Үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд тавих лабораторийн чанарын хяналт, шалгалтууд
Үйлдвэрийн технологийн заавар болон монгол улсын холбогдох хууль тогтоомж норм, стандарт, дүрэм журамыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллагдаг.
Үүнд: Түүхий эдийг хүлээн авах, хадаглах, зөөвөрлөх, хэмжих, бетон зуурмаг бэлтгэх, бүтээгдэхүүнийг хэвлэх, цутгах, эдлэхүүнийг бэхжүүлэх, эдлэхүүнийг хүлээн авах, хураах гэх мэт бүхий л үйл ажиллагаан дахь үйлдвэрийн технологийн мөрдөлт хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Зураг-3 Үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд хяналт тавих лабораторийн багаж хэрэгслэлүүд
