Майнспек ХХК нь 100% Монголын хөрөнгө оруулалттай, 100% Монгол ажилчидтай компани юм.
Манай компанийн төв оффис, агуулахын байр нь Улаанбаатар хотын аж үйлдвэрийн дүүрэг болох Хан-Уул дүүрэгт байрладаг. Манай компани 2009 онд байгуулагдсанаасаа хойш Монголын томоохон уул уурхайн компаниуд болон тэдэнд сервис үйлчилгээ үзүүлдэг туслан гүйцэтгэгч компаниудад дийлэнхдээ багаж - тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаа болон гагнуурын бараа бүтээгдхүүн ханган нийлүүлж байна.
