Хараа Сүмбэр ХХК нь 1994 онд байгуулагдсан бөгөөд барилгын материалын худалдаа импортын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Бид 26 жилийн турш барилга угсралт, барилгын материалын худалдаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Дэлхийд чанараараа шалгарсан барилгын материалыг Монголын зах зээлд нийлүүлэхийн сацуу Монголдоо үйлдвэрлэж эхлээд байна. Группын хэмжээнд үйл ажиллагаа явуулан барилгын материал үйлдвэрлэл, барилга угсралт, барилгын материалын худалдааны салбар тэргүүлсээр ирсэн манай компани нь салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын сацуу барилга угсралтын зардлыг бууруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай барилгын материалыг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор шингэн болон хуурай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэн ажиллаж байна.
Түүхэн замнал
Барилгын материалын импортын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлэв: 1994 онд Хараа Сүмбэр ХХК үүсгэн байгуулагдав.
Өөрийн компанийн худалдааны төвтэй болов: 2000 онд Жоби барилгын материалын худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулав.
Үйл ажиллагаагаа өргөтгөн газрын тосны салбарт ажиллаж эхлэв: 2008 онд Сүмбэр Ойл газрын тосны олборлолт ба боловсруулалтын компанийг байгуулав.
Барилга угсралтын салбарт хүчин зүтгэж эхлэв: 2007 онд Сүмбэр Проперти ХХК-ийн эхлэл "Жоби-72" 44 айлын үйлчилгээтэй орон сууцыг барив.
Импортыг орлох чанартай барилгын материалын үйлвэрлэлийг эхлүүлэв: 2014 онд Жоби Констракшн ХХК-ийн суурийг тавьж ХБНГУлстай хамтарсан үйлдвэр байгуулагдав.
Компанийн бүтэц шинэчлэгдэв: 2016 онд Хараа Сүмбэр Групп байгуулагдав.
Бид
Хараа Сүмбэр ХХК-д нийт 40 гаруй албан хаагчид ажиллагсдаас гадна ХБНГУ, Орос зэрэг Европ тивд чанараар шалгарсан орнуудын шилдэг инженер техникийн ажилчид урилгаар ирэн ажиллаж байна.
