“Классик групп” компани нь 2011 онд гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр анх байгуулагдаж өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 40 гаруй ажилтантай амжилттай ажиллаж байна. Манай компани нь Герман, Турк, Хятад улсын 200 гаруй барилгын материал болон барилгын дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг томоохон компаниудтай хамтарч ажилладаг.
“Классик Групп” компани нь маш эрчимтэй өргөжин тэлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дараах охин компаниуд нь амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
- “High Сlass” вакуум цонх хаалганы үйлдвэр
- “Классик дизайн констракшн” барилгын зураг төслийн компани
Тус компанийн “High Class” вакуум цонх, хаалганы үйлдвэр нь Германы шилдэг техник, технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд герман технологиор, ОУ-ын ISO-9001, ISO-2000 чанарын баталгаа, байгаль орчинд хор нөлөөгүй бэлдцээр манай орны эрс тэрс уур амьсгалд тохирсон вакуум цонх, хаалгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Мөн манай компани БНХАУ-ийн томоохон компанитай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж цонхны ухаалаг наалтыг Монголдоо анх удаагаа оруулж ирсэн.
