Сэйфти Ресоурс Монголиа нь аливаа байгууллагад учирч болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой эрсдэлийг бууруулах зорилготой мэргэжлийн зөвлөх компани юм. Бид харилцагч байгууллагийнхаа үйл ажиллагааны онцлогт тохирсон, хууль эрх зүйн шаардлагад нийцэх ХАБЭА-н зорилт, хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтэнд нь дэмжлэг үзүүлдэг.
ХАБЭА-н Баримт бичиг боловсруулалт
Олон улсын ХАБЭА-н удирдлагын тогтолцооны туршлагыг дотоодын эрх зүйн баримт бичгүүдтэй нийцүүлэн байгууллагын үйл ажиллагаанд тохирох ХАБЭА-н баримт бичгүүдийг боловсруулдаг.
ХАБЭА-н Эрсдэлийн үнэлгээ
Байгууллага үндсэн болон гэрээт ажилтнууд, зочид болон сонирхогч талуудад учирч болзошгүй аливаа аюул, эрсдэлийг хянаж ХАБЭА-н төлөвлөлт болон гүйцэтгэлээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эрсдэлийн менежментийн зөвлөгөө, сургалтаар хангадаг.
Онцгой байдлын төлөвлөгөө
Олон улсын туршлагыг Монгол улсын ХАБЭА-н тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шаардлагуудтай нийцүүлсэн “Онцгой байдлын үед бэлэн байх, хариу үзүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулдаг.
Төслийн ХАБЭА-н зөвлөх
SRM нь богино болон дунд хугацааны төслийн үргэлжлэх хугацаанд ХАБЭА-н менежментийн зөвлөх /аутсоурсинг үйлчилгээ үзүүлдэг
Хүний нөөцийн аутсоусинг
Ажлын цар хүрээ, ачаалал нэмэгдсэн эсвэл ХАБЭА-н ажилтныг түр хугацаанд орлох шаардлага гарсан үед бизнесийн хэрэгцээ шаардлага, байгууллагын онцлогт тохирсон мэргэжилтнүүдийг санал болгож хамтран ажилладаг.
