Манай компани 2011 онд анх үүсгэн байгуулагдаж, барилга материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оноос эхлэн барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд үйлдвэрлэлээ хөгжүүлж технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөрт 70-80тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Мөн гал дэмждэггүй нягтаршил сайтай барилгын дулаалгын хөөсөнцөрийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж, хэрэглэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэмжээсээр зүсэж өөрсдийн тээврээр барилгын талбайд хүргэж өгч үйлчилж байна. Дулаалгын хөөсөнцөрийг 1м3 нь 10-45кг-ийн нягтаршилтайгаар хоногт 180-200м3 үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.Гурван Марал Групп нь 40 гаруй ажилтантай. Хуурай хольцын бүтээгдэхүүн нөөцлөн хадгалах 350-400 тонны, хөөсөнцөрийн 800-1000м3 хадгалах агуулахтайгаар хүнд даацын хоёр автомашин, бараа хүргэлтийн 5-н машинтай, ачиж буулгах өөрөө явагч механизм болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2016 оны эхний улиралд өдөрт 50м3 барилгын дүүргэлтийн полистролбетон блокны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан болно.2015 оноос дотоод хяналтын лабораторийг ашиглалтанд оруулж өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнээ мэргэжлийн түвшинд хянан шинжилж хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүнээр хангахыг зорин ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 150 гаруй компани хувь хүнтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Номин стандарт, Hermes төв, BIG худалдааны төв, 100 айл, 44 ачиж буулгах хэсэг, Цайз зэрэг барилгын материалын төвүүдээр үндсэн болон гэрээт борлуулагч нараар дамжуулан хэрэглэгч та бүхэндээ бүтээгдэхүүнээ хүргэж байна. |

Их Гурван Марал Групп ХХК
Засал чимэглэл
Барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэл
🌐 http://gurvanmaral.mn/📍 БГД, 4-р хороо, Үйлдвэрийн гудамж, МТ-ийн байр, 401, 402 тоот
ЭРХЭМ ЗОРИЛГО
Компаний бүтээгдэхүүн
Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт
Холбоо барих
Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу
Утас
Имэйл
Хаяг
БГД, 4-р хороо, Үйлдвэрийн гудамж, МТ-ийн байр, 401, 402 тоот
Lat: 47.904701, Lon: 106.8573
OpenStreetMap дээр нээх