“ЭКО ЭРЧИМТ ГАЛ”-ХХК ТАНИЛЦУУЛГА
Эко Эрчимт Гал-ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын “Терморобот” болон Европын “Хайцтехник” бүрэн автомат, нүүрсний зуухны, “Валмеро” камин зуухны албан ёсны борлуулагч юм.
Манай компанийн оруулж ирдэг зуухнууд нь нүүрсээр халдаг, ахуйн хэрэглээний нам даралтын зуухны технологид хийсэн шинэ алхам бөгөөд нүүрсэн халаалтны энгийн, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчныг бохирдуулдаггүй, эко шинэ технологийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.
“Терморобот” болон “Хайцтехник”-ийн зуухнуудыг айл өрхөөс эхлээд албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэгт улмаар орон сууц, хотхон хороолол, сум сууринд ч хэрэглэж болох бөгөөд халаалтын асуудлыг тав тухтайгаар шийдэх хамгийн зөв сонголт юм.
Эко шинэ технологи болох модуль суурьтай, нүүрсээр халдаг, автомат нам даралтын зуухнууд нь барилга байгууламжийн халаалтыг бие даан шийдэхээс гадна тус тусдаа байрлах хувийн орон сууцыг дулаанаар хангах боломжтой.
Бид энэ хугацаанд Баянхошуун дахь хүүхдийн асрамж, халамжийн газарт “Терморобот-60” маркийн халаалтын зуух суурилуулан 1100м2 талбайг халааж байна. Мөн Сэлбэд амины орон сууцанд “Терморобот-40” зуухыг тавьсан. Одоогоор Дорнод аймагт суурилуулалтын ажил явагдаж байна.
