Манай байгууллага нь 2003 оны 01-р сараас эхлэн Нийслэлийн Цагдаагийн Газрын 044 тоот тусгай зөвшөөрөл буюу "Харуул хамгаалалтын" ажил үйлчилгээ эрхлэх, Барилга хот байгуулалтын Яамны 054 тоот буюу дохиолол, хамгаалалтын тоног төхөөрөмж суурилуулах, ХХЗХорооны 959/Б/NIIM294 гэх зэрэг тусгай зөвшөөрөлүүдтэйгээр иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын эрх ашгийг дээдлэсэн, сонирхолыг бүрэн хангасан, дохиолол харуул хамгаалалтын цогц үйлчилгээг үзүүлдэг. Бид дараах тоног төхөөрөмжүүдийг суурилуулдаг.
- Галын дохиолол
- Утаа мэдрэгч
- Дулаан мэдрэгч
- Автомат гал унтраагуур
- Усны мэдрэгч
- Хорт хий мэдрэгч
- Хөдөлгөөн мэдрэгч
- Чимээ мэдрэгч
- Соронзон мэдрэгч
- Дуудлагын товчлуур
- Цахилгаан хэрэгсэлийн алсын удирдлага
- Аналоги камер
- IP камер
- Домофон систем, дотуур холбоо, цаг бүртгэл
Бид Израйл улсын “PIMA электроникс” фирм, АНУ-ын LOREX, БНСУ-ын “SAMSUNG электроникс”, БНХАУ-ын “MICRONET communications”, “Hikvision электроникс” зэрэг дэлхийн шилдэг компаниудын тоног төхөөрөмжүүдээр хэрэглэгчддээ үйлчилдэг.
Мөн бид барилгын обьектыг аюулгүй байдлын өндөр түвшинд хамгаалуулах гэрээт харуул, хамгаалалтын үйлчилгээг санал болгож байна.
