Номин Энержи logo

Номин Энержи

Цахилгаан, холбоо дохиолол

🌐 nomin.net📍 Чингисийн өргөн чөлөө
“НОМИН Энержи Салбарын”
танилцуулга
 
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:  Сэргээгдэх эрчим хүч, гэрэл гэрэлтүүлгий хэрэгсэл, нам хүчдэлийн тоног төхөөрөмж  худалдаа, засвар, үйлчилгээ.
 
Удирдах төвийн хаяг: “Номин Юнайтед”, 7-р давхар, Хан-Уул дүүрэг, Чингисийн Өргөн Чөлөө, Улаанбаатар хот, Монгол Улс
 
“Номин Энержи салбар”  нь “Номин Трейдинг” компанийн тэргүүлэх салбаруудын нэг юм. “Номин Трейдинг” компани нь Монголын хамгийн анхны электрон бараа импортлогч компаниудын нэг юм. Одоогоор бид Улаанбаатар хотод 7, Дархан, Эрдэнэт хотууд болон Дорнод, Ховд, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь  аймагт салбар дэлгүүрүүдтэйгээс гадна Монгол Улсын бүх аймаг, сумдуудад өөрийн борлуулагчдаар дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.
 
Бид дэлхийн алдартай фирмүүд болох  OPPLE, Philips, Hippo lighting, Sassin, Legrand, Kawamura, Sturlux брэндүүдийн Монгол дахь албан ёсны түншээр ажилладаг бөгөөд доорхи үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Гэрэл гэрэлтүүлгийн хэрэгсэл
  • Нам хүчдэлийн тоног төхөөрөмж
  • Сэргээгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл засвар үйлчилгээ
  • Нарны цахилгаан станц байгуулах төсөл
  • Цахилгаан түгээх станц байгуулах, түгээх
  • Ахуйн хэрэглээний газын импорт худалдаа
  • Цахилгаан автоматжуулалт реле хамгаалалт
 
 
            Бид гэр ахуйн болон оффисын зориулалттай гэрэл гэрэлтүүлэг, сэргээргдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүн болон нам хүчдлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, засвар үйлчилгээ явуулж байна.  Эдгээр ажлын хүрээнд бид дэлхийн цахилгаан бараа үйлдвэрлэгч томоохон фирмүүдтэй хамтран ажиллаж тэдний бүтээгдэхүүнийг импортлон өөрийн сүлжээ дэлгүүр, борлуулагчдаар дамжуулан худалдаалахаас гадна эх орондоо цахилгаан бараа үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Монел брэндийн зарим бүтээгдэхүүнийг угсарч, үйлдвэрлэж байна.
            Хэрэглэгчдэд санал болгодог бидний бүтээгдэхүүн ямагт тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн байх зорилгоор үндэсний хэрэглэгчдийн онцлог хүсэл, шаардлагыг бүтээгдэхүүнүүдэд тусган үйлдвэрлүүлдэг билээ. Тухайлбал, бараа бүтээгдэхүүнээ дан ганц худалдаалах бус зөвхөн тухайн хэрэглэгчид тохирсон хамгийн оновчтой зөв шийдлийг мэрэгжлийн инженер хамт олон гаргаж өгдөг.
           
 
 
“Номин Энержи салбар” нь бараа, бүтээгдэхүүнийг зөвхөн үйлдвэрлэж, худалдаалах бус худалдан авалтын өмнөх болоод дараах үйлчилгээг цогцоор нь хүргэхийг эрмэлздэг. Иймээс бид бүх төрлийн электрон, цахилгаан хэрэгслийн гэмтлийг оношлох, засварлах үйлчилгээний төвийг Монголд анх удаа байгуулан бүтээгдэхүүндээ баталгаа гаргаж байгаа бөгөөд одоо дэлхийн бүхий л электрон, цахилгаан барааны засвар үйлчилгээг шуурхай, чанартай хийж гүйцэтгэж байна.
ЗАСВАРЫН ТӨВ
“Номин Энержи салбар”-ын цахилгаан барааны засвар үйлчилгээ нь 1997 онд 2 ажилтантайгаар ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд үзүүлэх цахилгаан барааны засвар үйлчилгээ нь өргөжин тэлж өдгөө инженер техникийн 24, үйлчилгээний 5 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр Засвар оношлогооны төв болон өргөжин тэлж үйлчилгээ үзүүлж байна.
            Тус засварын төв нь тус компанийн импортлож, нийлүүлсэн бүх төрлийн цахилгаан бараа гэрэл гэрэлтүүлгийн хэрэгсэл, хувилагч, хэвлэгч, факсын машин, утас, телевизор, систем хөгжим, камер, дижитал камер, зургийн аппарат, dvd, vcd тоглуулагч, угаалгын машин, тоос сорогч, хөргөгч, хөлдөөгч, зэрэг бүтээгдэхүүний эвдрэл, гэмтлийг оношлон засварлах үйлчилгээ үзүүлдэг юм.
            Үүнээс гадна Засвар, оношлогооны төв нь засварчдынхаа мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, сүүлийн үеийн тоон системийн онол дээр тулгуурлан хийгдсэн техник хэрэгслийг засаж сургах үйл ажиллагаанд хамруулан Сингапур, Малайз улсад сургалтанд явуулах, мөн тэдгээр харилцагч фирмүүдээс өндөр мэргэжлийн инженер, техникчдийг урьж авчран сургалт зохион байгуулдаг.
            “Номин Энержи салбар”-ын  Засвар үйлчилгээний төв нь цахилгаан, электрон барааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч фирмүүд болох Sharp, Philips, Bosh, Siemens, Sony, Hitachi-ийн албан ёсны засвар оношлогооны төв болоод хамтран ажиллаж байна.

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Чингисийн өргөн чөлөө

Цахим сувгууд

Lat: 47.8964, Lon: 106.889 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.