Барилга Архитектур Корпораци ХХК logo

Барилга Архитектур Корпораци ХХК

Мэргэжил дээшлүүлэх сургалт

🌐 http://bac.barilga.mn📍 ХУД 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Барилга Архитектур Корпорацийн байр, 299 тоот. Бетон Арматурын хажууд

Барилга архитектур корпораци барилгын салбарын эрдэм шинжилгээ судалгааны төв мөн. Корпораци 1997 онд байгуулагдсан архитектур хот байгуулалт, инженер геологи суурь байгуулалт, барилгын материал судлал, барилга бүтээц, захиргаа аж ахуй, барилгын материалын чанарын баталгаажуулалтын алба гэсэн үндсэн нэгжүүдтэй. Корпорацийн энэхүү тогтолцоог зах зээл, шинжлэх ухааны менежментийн шалгуураар авч үзвэл, одоо байгаа нэгжүүдийн голлох үүрэг функцнь суурь судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний болон хавсрага судалгаа, сорилт туршилт маркетингийн дамжлагуудтай дүйцэнэ. Иймд корпорацийн үйл ажиллагааг зорилго, зорилт талаас нь авч үзвэл нэгж тус бүрийн хувьд дор бүрийдээ шийдвэрлэж байгаа асуудлууд болон хоорондын хоршилт, хамтран ажиллах арга барилд нэгдсэн, зарчмын томоохон зорилго дэвшигдэж, зорилтууд арга зүйн хувьд системчлэгдсэнгэж дүгнэж болно. Корпораци нь барилгын салбарт шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдаатай тогтолцоо бий болоход тодорхой үүрэг гүйцэтгэж, ялангуяа барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.


          БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

1.  Архитектур, хот байгуулалт, - академич Д.Хайсамбуу /ерөнхий захирал/
2. Нэгдсэн лаборатори- Б.Өлзийбүрэн / доктор (Ph.D), ЭША, утас: 99832938, 341530/ - Нэгдсэн лабораторийн эрхлэгч

    2.1 Барилгын материал судлал, физикийн групп- Н.Намжилдорж / МУ-ын зөвлөх инженер, доктор (Ph.D), профессор ЭШАА/, /Барилгын материалын хими эрдсийн болон, барилгын физикийн судалгаа/ утас: 99865688
2.2 Барилгын бүтээцийн групп- Н.Даш / МУ-н зөвлөх инженер, ЭШАА/ Барилгын бүтээц, металл эдлэл, ган туйвангийн туршилт  утас: 70131459, 99293412/
3.  Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба - Ж.Янжмаа / Баталгаажуулалтын шинжээч утас: 341536, 99233476/
4.  Санхүү, аж ахуйн алба: - Д.Энхтайван /Ерөнхий санхүүч Утас: 341438/


  •           БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС:       

Өндөр хариуцлага, ёс зүй 

Шударга, хамтач ажиллагаа 

Манлайлал, хамтын хөгжил 

Шилдэг үйлчилгээ


  •           БИДНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА:

Хот байгуулалт, барилга үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад норм дүрэм, стандартын шаардлага хангасан барилгын материал, бүтээгдэхүүн нийлүүлэх 

Байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй техник төхөөрөмж, дэвшилтэт аргаар тэгш оролцоо, ил тод, нийгмийн эрэлт хэрэгцээ, стандартад нийцсэн үйл ажиллагаа  явуулах          

Барилгын материалын сорилт туршилт, шинжилгээг гүйцэтгэх үнэт баялаг болсон мэргэжлийн ажилтанг мэргэшүүлэх, өгөөжийг өсгөх, шударга өрсөлдөх


  •            БИДНИЙ ДАВУУ ТАЛ:
  • Мэргэжлийн ур чадвар эзэмшсэн ажилтан:

Корпорацийн нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь мэргэжлээрээ 3-45 жил ажилласан архитектор, барилгын инженер, барилгын материалын технологич инженер, физикч, химич технологич мэргэжилтэй. Үүнээс: Монгол улсын зөвлөх архитектор-1, зөвлөх инженер 4, шинжлэх ухааны доктор (Sс)-1, доктор (Ph)-3, магистр инженер -10 ажилладаг.

  • Ажлын туршлага, итгэмжлэгдсэн байдал:

Барилгын материалын сорилт шинжилгээг 1964 оноос өнөөг хүртэл тасралтгүй гүйцэтгэж байна. 

ОХУ, Унгар, Герман, Польш, Итали, Швейцарь, Солонгос, БНХАУ-д үйлдвэрлэсэн зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бетон-дүүргэгч, барилгын физикийн, хими-эрдэс,  барьцалдуулагч материал, керамик материал, металл эдлэл,  барилгын бүтээцийн сорил гүйцэтгэтгэх /MNS, ISO, IIEC 17025:2018/ стандартын шаардлагын дагуу 8 дахь удаагаа итгэмжлэгдсэн сорилтын төрөлжсөн лабораториудтай. 

1997 оноос барилгын салбарт анхны  Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албыг байгуулан баталгаажуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа ажлын туршлагатай. Баталгаажуулалтын алба нь MNS ISO/IEC 17065:2013 Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага. стандартын шаардлагад үргэлжлэн нийцэж 8 дахь удаагаа итгэмжлэгдэн ажиллаж байна. 


  •           БИДНИЙ ОЛОЛТ АМЖИЛТ:

Корпорацийн хамт олон 59 жил их барилгын салбарын бүтээн байгуулалтад тасралтгүй үйлчилж байна. Бидний оюуны фондод нийт 393 шинжлэх ухаан технологийн хөтөлбөр, төсөл, технологи, жор найрлага, тайлан, үйлдвэр байгуулах технологи, монголын архитектурын түүх, бүс нутгийн хөгжлийн төсөл, ТЭЗҮндэслэл,  Архитектур хот байгуулалт, барилгын материал, бүтээц, төсөв, эдийн засгийн 121 норм дүрэм, стандарт, шинэ бүтээл оновчтой саналын 93 патент байдаг.


  •           БАРИЛГАД ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ БИДНИЙ ҮҮРЭГ

Бид хэрэглэгч үйлчлүүлэгч таныг хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалж, бүтээгдэхүүнд итгэх итгэлийг нэмэгдүүлж  зөв сонголт хийхэд туслах “ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ” олгох үүргээ тасралтгүй 27 жил  биелүүлж  найдвартай гүйцэтгэлээ.               


  •           ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

Үйлчилгээ

Барилгын материалын шинжилгээ судалгаа (нэг), зураг төсөл, хот байгуулалт (хоёр),  тохирлын үнэлгээ баталгаажуулалт (гурав) гэсэн үндсэн чиглэлтэй.

  • Монгол улсын бүсчилсэн хөгжлийн стратегитэй уялдуулсан хот байгуулалт, архитектурын бодлогын шинжлэх ухааны үндэслэл боловсруулах;
  • Хүн амын нутагшилт, суурьшлын бүс нутгийн ялгавар, хувьсал өөрчлөлт, хэтийн төлвийг загварчлан, тодорхойлох;
  • Барилгын бүтээц материалын орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, техник зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах;
  • Барилга, архитектур, хот байгуулалтын үндэсний норм дүрэм, стандарт болон эрх зүйн бусад баримт бичгүүдийг боловсруулах, шинэчлэх;
  • Барилгын материалын үндэсний үйлдвэрүүдийн болон импортын барилгын материал, бүтээцийн чанарт улсын нэрийн өмнөөс экспертиз, баталгаажуулалт хийх;
  • Бусад ижил төстэй лабораторуудын гадаад хяналт явуулах, захиалагчийн хүсэлтээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зэрэг болно.

Санхүү, маркетинг, аж ахуйн алба: 

Хамт олныхоо ололт, амжилт, орлого үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бололцоогоор хангах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд бүх хүч чадал, нөөц бололцоогоо дайчлан ажилладаг.

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

ХУД 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Барилга Архитектур Корпорацийн байр, 299 тоот. Бетон Арматурын хажууд

Цахим сувгууд

Lat: 47.8922, Lon: 106.875999 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.