Монгол Базальт ХК нь улсын хөгжлийн түүчээ, эдийн засгийн тэргүүлэх чиглэл бүхий металл бус боловсруулах хүнд үйлдвэрлэлийн салбарт өндөр техник технологийн Евро-стандартын галын аюулгүй байдлыг хангах онцгой тусгаарлагч бүтээгдэхүүний үйлдвэрийг нутагшуулан барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад нийлүүлэн үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Базальт ХК нь галт уулын чулуулгийг чулуун хөвөн болгон хувиргаж, нийгэмд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орчин үеийн амьдралыг баяжуулж, аюулгүй, эрүүл, уур амьсгалд илүү тэсвэртэй нийгмийг бий болгох шинэ боломжийг бий болгодог.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэдэд тулгамдсан асуудал болсон хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах ажил төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаад бид сэтгэл зовниж байдаг билээ. Иймээс манай компани нь агаар орчны бохирдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх цорын ганц үйлдвэрлэгч компани болж байгаагийнхаа хувьд ямар ч эрсдэлийг даван туулах үндэсний үйлдвэрлэгч байх замыг баттай сонгон үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлж байна.
Компанийн Философи
Тогтвортой байдал нь шинэлэг бүтээгдэхүүн, шийдэл, түншлэлээр дамжуулан тогтвортой хөгжлийн сорилтуудыг бизнесийн боломж болгон хувиргахад чиглэдэг бидний бизнесийн стратегийн салшгүй хэсэг юм.
Монгол Базальт ХК-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон тал дээр эерэг үнэ цэнийг бий болгодог.
Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж чадахуйц нийгэм, олон нийтийн хүртэх өгөөж өндөртэй салбарт компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Базальт ХК-ийн философи тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт улдаа холбоотой.
Бид тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10-ыг нь эрэмбэлэн манай бизнест хамгийн их ач холбогдолтой, ахиц дэвшил, ололт амжилтыг хэмжих шалгуур болгон ашиглаж байна.
Бид бүтээгдэхүүнээ ашигласнаар тогтвортой хөгжилд хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг. Бидний бүтээж буй бүтээгдэхүүн нь иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулаад зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүдийн нэг юм.
Компанийн эрхэм зорилго:
BASALTWOOL
Чулуун хөвөн нь галд тэсвэртэй, дуу чимээ тусгаарладаг, эдэлгээ урт, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх мэт олон давуу талтай байгалийн гаралтай материал бөгөөд үүнийг барилга байгууламж, үйлдвэр, тээвэр, цэцэрлэгжүүлэлт, усны менежментэд ашиглахад тохиромжтой.
