Гандирс-Од ХХК logo

Гандирс-Од ХХК

Бусад

🌐 http://gandirs-od.barilga.mn📍 СБД, 10-р хороо, 7-р хороолол, 18-р байрны 17 тоотын өргөтгөлд, \3-р сургуулийн зүүн хойно\
Манай компани нь 1991 оны 4 сарын 04-ний өдөр Засгийн Газрын дэргэдэх хот байгуулалтын комиссын 17 тоот зөвшөөрлөөр Улаанбаатар хотын Барилга хөрөнгө оруулалтын зураг төсвийн товчоо нэртэй байгуулагдсан бөгөөд 1996 оны 3 сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар өөрчлөгдөн байгуулагдаж “Гандирс-Од” нэртэй болж улсын бүртгэлд бүртгүүлэн ажиллаж байна.  
Одоогоор манай компани нь 22-91 тоот улсын бүртгэлтэй 2027232 регистрийн дугаартай “Гандирс-Од” ХХК оноосон нэртэйгээр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, “Сан” ХХК-ийн байранд О.Цэдэнбаатар захиралтай, 17 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагад: Архитектор – 3
Барилгын инженер конструктор – 3
ХС, сантехникийн инженер – 5
Цахилгааны инженер – 2
Холбоо дохиоллын инженер – 1
Төсөвчин – 2
Нябо – 1 
гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Манай компани нь сүүлийн жилүүдэд “Монголросцветмет” нэгдлийн орон сууцны цогцолбор, УБ Хурд Интернэшнл ХХК-ийн 56 айлын 5 орон сууцны барилгуудын сантехникийн шугам сүлжээ, Автоблок ХХК-ийн конторын барилга, “Сан” ХХК-ийн 9 давхар конторын барилга, Барилга корпорацийн 10 давхар орон сууц, “СМГФСТ” ХХК-ийн хөөсөнцөр сендвичийн үйлдвэр, “Суруга Монгол” ХХК-ийн Дөрвөн Улирлын Цэцэрлэг хорооллын борооны усны шугам, ГД гадна цэвэр бохир усны шугам, “Хаус Групп” ХХК-ийн 3*54 айлын сууцны иж бүрэн зураг, Москва хорооллын 2-р ээлж гэх мэт 400 гаруй объектын зураг төслийн ажил хийсэн.
Үйл ажиллагааны чиглэл: Орон сууц, Олон нийт, Үйлдвэр, ХАА-н барилга байгууламжийн иж бүрэн зураг боловсруулна.  Үүнд:
- Архитектор, ерөнхий төлөвлөгөө
- Барилга бүтээц
- Дотор халаалт салхивч, агаар сэлгэлт хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ
- Дотор усан хангамж, ариутгах татуурга, гал унтраах систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи
- Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи
гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулан, үйлчилгээ үзүүлж байна.

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

СБД, 10-р хороо, 7-р хороолол, 18-р байрны 17 тоотын өргөтгөлд, \3-р сургуулийн зүүн хойно\

Цахим сувгууд

Lat: 47.930901, Lon: 106.920998 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.