Интернэйшнэл Электрикал Инжинеринг Компани (ИЭК) нь ОХУ-ын цахилгааны инженирингийн үйлчилгээний хамгийн том, брэнд болсон үйлдвэрлэгч бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн ба үйлчилгээг барилга байгууламж, үйлдвэрийн газрууд болон нийтийн ахуйн үйлчилгээнд өргөн хэрэглэж байна. Одоогоор ИЭК нь ОХУ-аас гадна хилийн чанадад үйлдвэрлэл үйлчилгээний цогцолбортой хөрөнгө оруулагч компани болоод байна. ИЭК-ийн салбарууд ОХУ, Молдав, Монгол улсуудад үйл ажиллагаа явуулж байна.
ИЭК БРЭНД
ИЭК брэнд өсөн хөгжиж буй эдийн засгийн зах зээлд танигдаад даруй 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Тус брэндийн цахилгааны бүтээгдэхүүнүүд удаан хугацааны турш чанарын шаардлагыг байнга хангаж байсан бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг эрэхэмлэхийн сацуу чанараа хадгалсаар ирсэн. ИЭК брэнд нь цахилгаан инжинерингийн салбарт эрэлт ихтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үүний илэрхийлэл нь бат бөх чанар, өргөн сонголт, энгийн бөгөөд тохиромжтой дизайн болон богино хугацаанд найдвартай засвар авдаг зэрэг үзүүлэлтүүд юм.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРГӨН СОНГОЛТ
ИЭК компани байнгын шинэ бараа бүтээгдэхүүнийг санал болгож байдаг онцлогтой. Одоогоор тус компани 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд жилдээ 200-500 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нэвтрүүлж байна. ИЭК нь аливаа төсөл хэрэгжүүлэх, барилга байгууламж байгуулах, сэргээн засварлах, сайжруулах зэрэг үйл ажиллагаанаас гадна цахилгаан дамжуулах, цахилгааны самбар угсрах, кабель болон хамгаалалтын төхөөрөмж суулгах, гэрэлтүүлгийн холболт бусад цахилгаантай холбоотой тоног төхөөрөмж болон үйлдвэрийн зориулалтаар ашиглах дизайны өвөрмөц шийдэлтэй маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргасаар байна.
ИЭК- ИЙГ ОЛОХОД ХЯЛБАР
Бүтээгдэхүүн болон үйлчилгээг ханган нийлүүлэх найдвартай тогтолцоо бүрэлдсэн учраас мэргэжлийн компани болон хүмүүсийн хувьд ИЭК брэнд үргэлж нээлтэй байдаг. ИЭК-ийн албан ёсны ханган нийлүүлэгч компаниудаар дамжуулан ИЭК брэндийн бүх л бүтээгдэхүүнүүдийг ОХУ болон Холбооны улсууд, Монгол улсын томоохон хотуудаас эхлээд жижиг суурингуудад ч өөрсдийн хэрэглэгчдэдээ хүрч байна.
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
ИЭК-ийн зорилго нь түр зуурын ашиг олох төдийхөн бус гэдгээрээ нэр хүндтэй байдаг. Өөрийн хэтийн зорилгодоо хүрэхийн тулд тус компани цахилгаан инженерингийн хэрэгсэл, кабелийн систем, цахилгааны дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хөтөлбөрүүдийг боловсруулсан юм. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн өртгийг багасгаж, ингэснээрээ хэрэглэгчийн худалдан авах чадварт нийцэхүйц үнийг санал болгох боломжтой байдаг. ИЭК-ийн үйлдвэрлэлийн бодлого нь тус компанид дэлхий дахин дахь боломжтой нөөцөд тулгуурлан, ОХУ дахь үйлдвэрүүд болон бусад улс орон дахь хамтын ажиллагааны сүлжээндээ түшиглэн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Тиймээс “Орчин үеийн, чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн” хэмээх тус компанийн үндсэн зарчим биеллээ олоод байна.
ЧАНАРЫГ ТОГТВОРТОЙ ХАДГАЛАХ НЬ
Их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд ИЭК асар их үүрэг хариуцлагыг үүрдэг. Тийм ч учраас үйлдвэрлэлийн үе шат бүхэнд буюу түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох хүртэл чанарт өндөр хяналт тавьж ажилладаг. ИЭК-ийн бүтээгдэхүүний чанарыг ИЭК-ийн лаборатори болон ОХУ-ын тэргүүний чанар баталгаажуулалтын байгууллагууд шалгадаг юм. Тус компани бүтээгдэхүүний чанарыг тогтвортой хадгалахыг эрхэмлэхээс гадна дээд зэргийн чанартай материал, эд ангийг орчин үеийн хуванцарын дэвшилтэт технологи ашиглан боловсронгуй болгож байгаа бөгөөд энэ үйл явцдаа чанарын асуудлыг байнга гол болгон авч үздэг. Түүнчлэн эдгээр үйл явцыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчний оролцоотойгоор хэрэгжүүлдэг. Зөвхөн чанар гэдгээс илүү чанарыг тогтвортой хадгалах нь тус компанийн баримталдаг гол дүрэм юм.
“ИЭК-МОНГОЛ” ХХК
ИЭК Компаний Монгол дахь салбар “ИЭК-Монгол” ХХК нь зах зээлд нам хүчдлийн цахилгаан угсралтын тоног төхөөрөмжийг Улаанбаатар хот дахь агуулахаасаа өөрийн борлуулалтын сүлжээгээр дамжуулан бөөнөөр нийлүүлж байна.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Орчин үеийн цахилгаан техникийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг өөрийн орны зах зээлд нэвтрүүлж барилгын болон үйлдвэрлэлийн цахилгаан хангамжийн стандартыг тогтоон мөрдүүлэх.