Эм Эс Эн ХХК logo

Эм Эс Эн ХХК

Сантехник, халаалт, агааржуулалт

🌐 http://www.zuunail.mn📍 БЗД, 25-р хороо, нарны зам Lux house-5 153/1-402

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт хүрсэн шинэ технологийг Монголд нэвтрүүлэн чанартай тоног төхөөрөмжөөр салбартаа тэргүүлж, захиалагчиддаа цогц үйлчилгээг үзүүлж найдвартай харилцагч байх нь бидний эрхэм зорилго юм.

Бидний тухай

Манай компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хот болон хөдөө орон нутагт төвийн дулаантай холбоотой ялтсан бойлер бүхий дулааны иж бүрэн зангилаа ба тоног төхөөрөмжийн угсралт, төвийн дулаангүй газар бие даасан халаалтын системийн угсралтыг гүйцэтгэсээр ирсэн. 2005 оноос БНСУ-н азид сантехникийн чиглэлээр тэргүүлэгч SHIN IL VALVE INDUSTRIAL CO..LTD, DH VALVE CO..LTD, TAI BONG INDUSTRIES INC, KANGNAM CO.,LTD, HANIL CO..LTD зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.
 

Манай зорилт

Манай байгууллагын бүтэц нь худалдаа, угсралт, засвар үйлчилгээ ба сургалт дадлагажуулалт гэсэн үндсэн 4 чиглэлээс бүрдэж байна. Одоогийн байдлаар мэргэжлийн болон мэргэшсэн механик угсралтын хоёр, автомажуулалт болон цахилгааны нэг бригад, тоног төхөөрөмж худалдаалах хоёр салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам өргөжин тэлж байгаа ба ялангуяа шинэ технологи, шинэ тоног тохөөрөмж, шинэ материалыг өөрийн оронд нэвтрүүлж ашиглахтай холбогдуулан туршилт тохиргооны ажлын байр бий болгож түүндээ мэргэшсэн ажилч бэлтгэх талаар ихээхэн анхаарч зорилт тавин ажиллаж байна.

Манай компанийн гүйцэтгэх ажил: 

  • Барилгын сантехник угсралт
  • Дулааны иж бүрэн автомат зангилааны угсралт
  • Халуун ба хүйтэн усны зангилаа болон өргөлтийн автомат насосны угсралт
  • Цахилгаан бойлерын угсралт / хүссэн хүчин чадал /
  • Бие даасан халаалтын болон халуун, хүйтэн усны системийн угсралт
  • Холбогдох тоног төхөөрөмжийн худалдаа

 

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БЗД, 25-р хороо, нарны зам Lux house-5 153/1-402

Цахим сувгууд

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.