"Барилга МН" сэтгүүл нь 2010 оны 3 дугаар сараас эхлэн олон нийтийн хүртээл болсон бөгөөд өдгөө байнгын уншигчид, хамтран ажилладаг байгууллага, сэтгүүл хэвлэлтийнхээ тоогоор салбартаа тэргүүлдэг билээ. Сар тутам 2500-3000 хувь хэвлэгдэхдээ салбарын хэмжээн дэх төрийн бодлого чиглэл, мөрдөгдөж буй хууль тогтоомж, шийдвэр, норм нормативын мэдээлэл, хийгдэж буй бүтээн байгуулалтын талаарх цаг үеийн мэдээлэл, салбарын мэргэжилтнүүдийн нийтлэл, тодруулга, ярилцлага, асуудал шийдлийн талаар хүргэдэг билээ. Түүнчлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн, техник технологийн мэдээлэл, зөвлөгөө, бизнес санал зэргийг олон нийтэд хүргэж, Төрийн болон төрийн бус байгууллага, сургалт судалгааны төвүүдтэй хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулан өргөн цар хүрээг хамран хамтран ажилладаг.
"Барилга МН” сэтгүүлийн бодлогын зөвлөлийн гишүүд:
- "БХБЯ-ны БТГ-ын мэргэжилтэн А.Энхтүвшин
- БХҮНТ-ийн УЗ-ийн дарга, гавьяат барилгачин, зөвлөх архитектор Г.Мягмар
- МБМҮХ-ны гүйцэтгэх захирал, зөвлөх инженер О.Лхагвадорж
- СЭЗИС, Санхүүгийн тэнхимийн дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
- ШУТИС, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр
- ШУТИС, БАС-ийн дэд профессор, зөвлөх инженер, доктор Д.Сүнжидмаа
- Зөвлөх архитектор Н.Цогтоо
- "Монголын ногоон барилгын хүрээлэн" ТББ гүйцэтгэх захирал, архитектор Б.Батжав
