Эх Дэлгэрмөрөн ХХК logo

Эх Дэлгэрмөрөн ХХК

Барьцалдагч материал

📍 ХУД, 1-р хороо 19-р хороолол 41-46 тоот
“Эх Дэлгэр Мөрөн” ХХК нь 2008 онд байгуулагдаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт “Харз” нэртэй элс хайрганы холимогын орд газарт 2010 оноос хоногт 600-1000 м3  хайрга олборлож боловсруулах үйлдвэрийг суурилуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2012 онд хийсэн өргөтгөлөөр үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2-р үйлдвэрээ суурилуулж ашиглалтанд оруулсан нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ болон чанарт нь томоохон ахиц  гарсан юм.
Үйлдвэрийн хүчин чадал хоногт 1000 орчим метр куб элс хайрга бутлаж, ангилан хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болгодог. Технологийн тоног төхөөрөмжүүд нь механикжиж,  автомачлагдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
“Эх Дэлгэр Мөрөн” ХХК нь салбартаа хэрэглэгчдийн итгэлтэй, найдвартай түнш болж улсын томоохон бүтээн байгуулалтын ажлуудад өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг олон аж ахуй нэгж, харилцагч байгуулагуудтай юм. Улсдаа тэргүүлэх барилгын компаниуд болох Ремикон ХК, Улаанбаатар Бүк ХК, Суруга Монгол ХХК, Тэдмэнт ХХК, Хүрд ХК, Наранбулаг Хан ХХК зэрэг улсын шилдэг компаниуд тогтмол хэрэглэгч нь болж, бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтарч ажилладаг юм байна. Мөн Шангрилаа1, Шангрилаа 2, Коrea Town, Нарлаг Өргөө хотхон, Pивер Гарден зэрэг томоохон бүтээн байгуулалтанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцон ажилласан туршлагатай аж ахуйн нэгж юм.

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (1)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

ХУД, 1-р хороо 19-р хороолол 41-46 тоот

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.