Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо logo

Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо

Бусад

🌐 http://www.zuragtusul.mn📍 Чингэлтэй дүүрэг 4-р хороо Самбуугийн гудамж, 16/4, 4 давхар 42 тоот өрөө

  “Барилгын Зураг Төсөл Зохиогчдын холбоо” нь ТББ-ын тухай хуулийг үндэслэн Барилгын Зураг төслийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг, өөрийгөө удирдах зарчмаар ажилладаг төрийн бус мэргэжлийн олон нийтийн байгууллага юм.

Эдүгээ тус холбоо нь 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Эрхэм зорилго :
 
Барилга хот байгуулалт, зураг төслийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад оролцох замаар зураг төслийн ажлыг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэх, гишүүн байгууллага, тэдгээрийн инженер техникийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, тэднийг бүх талаар хөгжүүлэхэд оршино.
 

 Үүсгэн байгуулагчид:

Монгол улс нийгмийн шинэ тогтолцоо, зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос зураг төслийн төвлөрсөн, төрөлжсөн институтууд задарч, хувийн хэвшлийн жижиг аж ахуйн нэгжүүд байгуулагдан ажилласан юм. Өнгөрсөн хугацаанд зураг төслийн байгууллага, зураг төсөлчдийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз, хүний нөөц, техник технологи, мэдээллийн хүртээмж зэрэг асуудлууд төр, засгийн бодлого, шийдвэрт төдийлөн дорвитой байдлаар тусгагдаж бодитой дэмжлэг болж хэрэгжээгүй бөгөөд ерөнхийдөө энэ салбар урсгал байдлаар явж ирлээ. Иймд энэ салбарын мэргэжлийн байгууллагууд, инженер техникийн ажилтнууд өөрсдийн санаачлага, идэвхтэй оролцоотойгоор зураг төслийн салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Дээрх бодит нөхцөл байдалтай уялдуулан зураг төслийн “Автор”, “Балдан’С”, “БТ”, “Зуун найм”, “Инж геотех”, “Конконсалтинг”, “Марс констракшн”, “Монар”, “Өргөө дизайн”, “Өрх”, “Таван үндэс, “Ти энд Жи”, “УХАТ”, “Хангайн нар”, “Эдшил”, “Эл энд Эйч констракшн”, “Энэ”, “Эрчим төсөл” компаниудын удирдлагууд санаачлан  Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо (БЗТЗХ) нь 2007 оны 06-р сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсад барилгын зураг төсөл боловсруулж байгаа байгууллагууд, тэдгээрийн инженер, техникийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах төв байгууллага юм. Тус Холбооны эрхэм зорилго нь барилга, хот байгуулалт, зураг, хайгуулын салбарт төрөөс баримтлах бодлогыг дэмжих замаар зураг, хайгуулын ажлыг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэх, гишүүн байгууллага, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг бүх талаар хөгжүүлэх явдал бөгөөд энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дүрмэндээ заасан олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэх юм. 

Бүтэц:
Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх Гишүүдийн Хурал бөгөөд гишүүн байгууллагын  51 % ба түүнээс дээш хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.


Холбооны удирдлага, зохион байгуулалт:
       Бүх гишүүдийн хурлаас холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч /4 жилд нэг удаа сонгоно, нэг удаа   улиран сонгогдож болно/, Удирдах зөвлөл - 9 болон түүнээс дээш сондгой тооны гишүүн , Хяналтын зөвлөл - 3 гишүүнтэйгээр тус тус  сонгоно.
 
  •  Дээд байгууллага - Бүх Гишүүдийн хурал
  • Удирдах Зөвлөлийн Дарга:
      Ерөнхийлөгч  Г.Мягмар                   Хот байгуулалтын салбарын МОН –23\01 төслийн  удирдах албаны дарга, Мэргэшсэн архитектор 
     Дэд Ерөнхийлөгч  Н.Дорж               “ВТ” ХХК-ийн захирал, зөвлөх инженер


  • Удирдах зөвлөл – 11 Гишүүн:

1.    Б.Баасанжав                         “Конконсалтинг” ХХК –ийн захирал
2.    А.Батцэнгэл                           “Тоонот Констракшн” ХХК-ийн захирал
3.    М.Батбаяр                              “Хатанбаатар” ХХК-ийн захирал
4.    Ө.Ганболд                              "Эдшил” ХХК –ийн захирал
5.    Г.Оюунтунгалаг                     “Гови Травел” ХХК архитектор
6.    Ц.Жалцав                               “Хангайн нар” ХХК-ийн захирал
7.    Н.Цогтоо                                 “Ти энд Жи” ХХК-ийн захирал
8.    Ц.Энхболд                              “Түвшинжин” ХХК-ийн захирал
9.    Д.Зориг         

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Чингэлтэй дүүрэг 4-р хороо Самбуугийн гудамж, 16/4, 4 давхар 42 тоот өрөө

Цахим сувгууд

Lat: 47.916801, Lon: 106.917999 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.