Юнитра ХХК logo

Юнитра ХХК

Машин, тоног төхөөрөмж

Техникийн Их Дэлгүүр

🌐 http://www.unitra.mn📍 Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-273, Мишээл экспо төвийн баруун талд

“Юнитра” ХХК-ийн цахим хуудсанд зочилж буй Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Тус компани нь анх 1999 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 21 жилийн хугацаанд дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчдээс зам барилга, орон сууц НАА, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, ХАА-н салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн бага оврын тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд баталгаат чанар, өргөн сонголт, өндөр сэтгэл ханамжтайгаар нийлүүлсээр ирлээ.

Бид “Техникийн дэвшлийг Монголд” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон улсын чанар стандартад нийцсэн техник технологи, шийдлийг бүх түвшний харилцагчдад хүргэн, хөдөлмөрийн бүтээмжийг нь дээшлүүлэгч, Монгол улсынхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулагч үндэсний компани байхыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Тус компани нь УБ хотын хэмжээнд “ХОНДА төв” нэрийн 4 салбар дэлгүүрээр дамжуулан тоног төхөөрөмжүүдээ борлуулж, дотооддоо 10 гаруй нэр төрлийн зам барилгын бага оврын техникийг угсарч, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж байна.

Түүнчлэн Honda, Yanmar, Panasonic, Toyota гэх зэрэг дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн албан ёсны сертификат бүхий мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудаар баг бүрдүүлсэн “засвар үйлчилгээний төв”-өөр дамжуулан борлуулалтын дараах үйлчилгээ, угсралт суурилуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийх зорилт тавин ажиллаж байна.
Манай цахим хуудсаар зочилж буй харилцагч Та бүхэн компанийн үйл ажиллагаа, шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологи, зохион байгуулж буй арга хэмжээний талаарх бүхий л мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, харилцан үр ашигтай хамтран ажиллана гэдэгт найдаж байна. 


Бид дэлхийд тэргүүлэгч 50 гаруй үйлдвэрлэгчдийн Монгол улс дахь албан ёсны цорын ганц дистрибьютр бөгөөд “бүгдийг нэг дороос” ханган нийлүүлэх зарчмыг баримтлан ажилладаг.

Зах зээлийн сегментийн хувьд байгууллагын ба жижиглэнгийн зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, худалдан авагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Монгол орны байгаль цаг уурын нөхцөл, техникийн стандартад тохирсон, бат бөх хийц, эдэлгээ даах чанар бүхий багаж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх боломжийг олгодгоороо бусдаас давуу талтай.

Бид нийлүүлсэн багаж тоног төхөөрөмжид чанарын баталгаа өгч, тэдгээрийн сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээнд онцгой анхаарал тавин ажилладаг.  


Бүтээгдэхүүний бүлэг, нэр төрөл: 

  • Цахилгаан үүсгүүр
  • Усны насос
  • Зам, барилгын тоног төхөөрөмж
  • Агуулахын тоног төхөөрөмж
  • Гагнуурын аппарат
  • Хийн компрессор, багаж
  • Халаагуур, халуунаар үлээгч
  • Цэвэрлэгээ, саад цэцэрлэгийн тоног төхөөрөмж
  • Авто засвар, үйлчилгээний багаж
  • Цахилгаан багаж
  • Гар багаж
  • Бусад тоног төхөөрөмж



dfsv



Салбар дэлгүүрүүдийн хаяг байршил, цагийн хуваарь: 

"Хонда Төв" Бага Тойруу Салбар

  • Бага тойруу, 5-р сургуулийн замын эсрэг талд
  • 70131766-2-2
  • bagatoiruu@unitra.mn

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа - Баасан: 09:00 - 18:00
Бямба: 10:00 - 16:00
Ням: Амарна

"Хонда Төв" BIG Салбар

  • БГД, гурвалжингийн гүүрний зүүн урд BIG худалдааны төв 91,92-р павильон
  • 70131766-2-4
  • tz@unitra.mn

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа - Баасан: 09:00 - 18:00
Бямба: 10:00 - 18:00
Ням: Амарна

 

"Хонда Төв" Гермес Салбар

  • БГД, Гермес төв, Б-19 павильон
  • 70131766-2-3
  • hermes@unitra.mn

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа - Баасан: 09:00 - 20:00
Бямба - Ням: 09:00 - 18:00



Засварын төв: 

Хаяг: ХУД, Чингисийн өргөн чөлөө - 273, 2- р хороо Мишээл экспогийн баруун тал

Утас: 9400-5560

Ерөнхий инженер: 9401-5561

Сэлбэг: 9404-5561

"UNITRA ХХК" төв дэлгүүр

  • Хан-Уул дүүрэг Мишээл экспогийн баруун талд
  • 70131766-2-1
  • honda@unitra.mn

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа: - Баасан: 08:30 - 17:30
Бямба: 10:00 - 16:00
Ням: Амарна





Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-273, Мишээл экспо төвийн баруун талд

Цахим сувгууд

Lat: 47.89333, Lon: 106.885803 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.