Алсын хараа
Барилгын материалын зах зээлд дэлхий шилдэг брэнд нийлүүлэгч Монголын тэргүүлэгч компани болноҮнэт зүйлс
o Харилцагч түншүүдo Компани ажилчид
o Шилдэг брэндүүд
Герман улсын брэнд Браватыг 2013 онд тус компани нь Брават Монголиа нэрээр амжилттайгаар оруулж ирсэн бөгөөд 2015 оноос албан ёсоор “Гэгээн концепт” ХХК нэртэйгээр “Гэгээн далай” группын охин компани болон байгуулагдсан. Тус компани нь АНУ-ын томоохон брэнд болох Армстронг брэндийн ламинатан болон модон шал, тааз, Герман улсын Брават брэндийн угаалгын өрөөний иж бүрдэл, БНХАУ-ын Аполло брэндийн угаалгын өрөөний ханын тавилга, ванн, душ , акустик хавтан,Голланд улсын BN ханын обой зэрэг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг худалдаалдаг дистрибьютор компани юм.
Бид хэрэглэгчдийнхээ амьдралд шинэлэг өнгө төрх, тансаг тав тухыг нэмэхийг зорьдог бөгөөд манай брэндүүдийг хэрэглэсэн хүн бүр өндөр сэтгэл ханамж, он удаан жилийн чанарыг мэдрэх болно.
Таны амьдралд дээд зэргийн тав тух, загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр чадварлаг баг хамт олон ажиллаж байна.
Тус компаний брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимууд нь Саппора худалдааны төв, Хан уул дүүргийн ТВ5 телевизийн байр, 13-р хороололын Concept city тансаг зэрэглэлийн орон сууцанд байрлаж, соёлтой боловсон үйлчилгээ таныг хүлээж байна.
