Сэрүүн Групп logo

Сэрүүн Групп

Халаалт, салхивч, хөргөлт

30 жилийн туршлагаар бид агааржуулалт, агаар сэлгэлт, хөргөлт, халаалтын цогц шийдэл

🌐 http://www.seruun.mn📍 БЗД-ийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-90, UB tower-ийн 16 давхарт 1602 тоот
Манай компани анх үйл ажиллагаагаа цөөн тооны ажилчидтай, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, үйлчилгээний төвөөр эхэлж байв. Бид 2002 онд, Монголын зах зээлд ахуйн ба системийн эйркондишнүүдийг анх нэвтрүүлсэн. 2003 онд, агааржуулалтын тоног төхөөрөмжүүд болох чиллер, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүд мөн сэнснүүдийг борлуулах ба суурилуулж эхэлсэн. Манай инженерүүд нь Carrier компанийн лицензтэй, НАР (Hourly Analyses Program) цагийн ачаалал тооцох программаар зураг төслөө боловсруулдаг. Энэхүү программ нь өрөөний зориулалт, цонхны төрөл, хэмжээ, барилгын хананы материал, өрөөн дэх тоног төхөөрөмжүүд, суух хүний тоо зэрэг бүхий л зүйлийг харгалзан өрөөний хөргөлт, агааржуулалтын тооцооллыг үнэн зөв, хурдан, бодитойгоор гаргадаг. Бид жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж 2011 онд иж бүрэн барилгын зураг төсөл гаргах “Тусгай зөвшөөрөл”-тэй салбар компани, 2015 онд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн сервис” ХХК, 2016 онд хөлдөөх, хөргөх зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, засвар үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн хөргөлт” ХХК, 2017 онд агааржуулалтын гөлмөн төмөр шугам хоолой, холбох хэрэгсэл үйлдвэрлэгч “Сэрүүн индастри” ХХК мөн 2019 онд АНУ – н Лос Анжелес хотод өөрийн салбар компаниа нээж өөрийн Монгол инженер, ажилчдаа гадаад зах зээлд гаргаж, эхний төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд байна.



Эрхэм зорилго

Дэлхийн шилдэг хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээгээр дотоодын зах зээлд тэргүүлэгч байна.




Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БЗД-ийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-90, UB tower-ийн 16 давхарт 1602 тоот

Цахим сувгууд

Lat: 47.912579, Lon: 106.931396 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.