Манай компани нь 2008 оны 7 сарын 7-нд 4 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан бөгөөд анх хувийн амины орон сууц буюу хаус барих, түүний засал чимэглэл, сантехник угсралт, бүх төрлийн мужааны ажил, тавилгын үйлдвэрлэл зэрэг ажлуудаар үйл ажиллагаагаа эхэлж байсан. 2009 оноос "Оч", "Цог" загварын нам даралтын түлш хэмнэдэг бүрэн шаталттай утаагүй зуухыг Монгол инженерийн ур ухаанаар зохион бүтээж, нийслэл хотыг утаагүй болгох үйлсэд хувь нэмрээ оруулсан үйл ажиллагааг одоог хүртэл явуулж байна. Бид зуух үйлдвэрлээд зогсохгүй нам даралтын системд тохирсон сантехникийн холболт угсарч өгч байгаа бөгөөд тус цогц үйлчилгээнд үйлчлүүлэгчид 100%-ийн сэтгэл ханамжтай үлддэгт бид баяртай байдаг. 2011 оноос ресторан, паб, кафе, дэлгүүр, гоо сайхны үйлчилгээний заал, сургалтын танхим, хурлын танхим, үзэсгэлэн яармагийн талбайн стэнд, амины орон сууц, албан байгууллагын болон оффисийн барилгын интерьер дизайны зураг төслийг мэргэжлийн өндөр түвшинд зохиож, интерьерийн цогц үйлчилгээ буюу мужаан, цахилгааны монтаж, интернэт телефон сүлжээ, засал чимэглэл, тавилгын үйлдвэрлэл, худалдаа, чимэглэл буюу Home decor, интерьерийн иж бүрэн зөвлөгөө зэрэг зураг төслийн дараах гүйцэтгэлийн ажлуудыг түргэн хугацаанд чанартай найдвартай хийсээр байна. Бид та бүхэнтэй байнгын хамтын ажиллагаатай байж, ажиллаж амьдрах таатай орчинг тань дизайнлаг болгохын төлөө ажилласаар байх болно. Дизайн бол таны амьдрал!
DESIGN IS YOUR LIFE!
