Cilek🍓 - Хүүхдийн ЭКО тавилгын тухай
Турк улсад үйлдвэрлэгддэг Cilek хүүхдийн эко тавилгын бренд нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлэн 5 тивийн 71 оронд 550 гаруй салбар дэлгүүртэй. Манай компани нь Cilek брендийн албан ёсны борлуулагчаар 6 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
Салбар дэлгүүрүүд:
Салбар 1: ХУД Polaris их дэлгүүрийн 3-р давхарт,
Салбар 2: БЗД РЦНК-н баруун талд 71-р байр,
Бид тун удахгүй Tokyo Town-д шинээр 3 дахь салбараа нээхээр ажиллаж байна.
Тавилгын давуу тал:
E1 стандартын эко хавтан: 🍃Эко хавтан гэх ойлголт анх 1960-аад онд Герман улсад үүссэн ба тавилга хийж буй хавтангийн наалдуулагч бодисын хэмжээнээс хамааран энэхүү стандарт гарсан бөгөөд гэр ахуйн болон хүүхдийн өрөөний тавилгуудыг E0, Е1 хавтангаар хийх нь хүний биед ямар нэгэн хоргүй энэ нь бидний нэрлэж заншсанаар ЭКО ХАВТАН юм. Е0 болон Е1 стандартын хавтангаар гэр ахуйн болон хүүхдийн өрөөний тавилгуудыг хийдэг бөгөөд манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт болон түүнд тавих хяналт байхгүй учир зарим худалдан авагчид маань Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж эрүүл мэндээ хохироосоор байна. Cilek🍓 брэндийн хүүхдийн өрөөний тавилгууд нь E1 стандартын эко хавтангуудаар хийгддэг бөгөөд хавтангийн дээжээс олон улсын шинжилгээнд өгч албан ёсны гэрчилгээгээ жил бүр баталгаажуулж авдаг. Бидний үйлдвэрлэж буй тавилгууд нь он удаан жил хэрэглэсэн ч таны болон бяцхан үрсийн биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүйгээрээ давуу талтай.
Цахилгаан хэрэгслийн REACH стандарт: Цахилгаан дагалдах хэрэгслийн аюулгүй ажиллагааг баталгаажуулдаг REACH олонулсын стандартыг хангадаг тул ямар нэгэн цахилгааны эрсдэл гарахгүй давуу талтай.
ISO9001, ISO14001, ISO27001: Компани нь Олон улсын ISO стандартуудыг хангаж ажилладаг.
GS SAFETY: Хүүхдийн тавилга бас нэгэн стандартыг хангах ёстой бөгөөд энэ нь Герман улсын стандартын байгууллагаас гаргасан Geprüfte Sicherheit ("Tested Safety")буюу GS стандарт юм. Энэ нь аюулгүй байдал шалгагдсан гэсэн трейд марк бөгөөд хүүхэд тоглох болон хөдлөхөд нурж унахгүйгээр зохицуулагдсан байдаг.
Загвар, хийц: Тавилгууд бүгд хүүхдийн нас насны онцлогт тулгуурлан хийгддэг тул тухайн насны хүүхдүүд юу бодож, юу сэтгэж, юу хэрэгтэйг сайн судалж байж тавилгууд маань хийгддэг учраас бүхий л насны хүүхдэд тохиромжтой, хэрэгцээт tools-уудыг оруулан тавилгаа урладаг. Жишээ нь бага насны хүүхдүүдийн тавилгын ХИЙЦ ЗАГВАРТ түлхүү анхаардаг бол өсвөр насны хүүхдүүдийн тавилгад хийц загвараас гадна нэмэлт тоноглолууд болох LED Гэрэл, ухаалаг төхөөрөмж цэнэглэх USB port-ууд зэрэг хэрэгтэй зүйлсийг тавилгадаа оруулан хийдэг.
Бүх тавилгууд бэлэн худалдаалагддаг тул салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэн бүтээгдэхүүнээ худалдан аваад гэртээ үнэгүй хүргүүлж угсруулж аваарай. Ажилтнууд маань халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж мэргэжлийн төвшинд ажилладаг чадварлаг залуучууд байгаа.
Бидний бас нэгэн давуу тал нь БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ – SALES AFTER SERVICE. Заримдаа худалдаж авсан бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгч маань аль нэг хэсгийг нь халцлах, хугалах, эвдлэх зэрэг санаандгүй тохиолдолууд гардаг бөгөөд бүтээгдэхүүнийг тэр чигт нь дахин солихгүйгээр зөвхөн эвдэрсэн хэсэг /parts/-г манай борлуулалтын ажилтанд хэлж, зураглалыг илгээснээр дахин захиалан авах боломжтой байдгаараа ижил төрлийн тавилгын брэндүүдээс давуу талтай. Мэдээж эвдэрсэн гэмтлээс шалтгаалан захиалгын төлбөр харилцан адилгүй байдаг.
ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Бид найрсаг үйлчилгээг эрхэмлэн ажилладаг. Олон улсын брэндийн албан ёсны борлуулагч байгууллага учраас манай үйлчилгээний ажилтнууд танд болон таны хүүхдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн ШИЙДЛҮҮДИЙГ санал болгоно.
