Төмөрт транс ХХК logo

Төмөрт транс ХХК

Бетон зуурмаг, төмөр бетон эдлэл

Төмөрт транс ХХК

🌐 http://www.tumurttrans.mn📍 БГДүүрэг, 20-р хороо, Ажилчны гудамж, Төмөрт Транс ХХК Тайлбар хаяг: Гурвалжин барилгын материалын захын баруун урд талд, Complex худалдааны төвийн баруун талд

 ТӨМӨРТ ТРАНС ХХК
Барилгын төмөр бэлдэц, төмрийн худалдааны анхдагч байгууллага болох “Төмөрт транс” ХХК-г үүсгэн байгуулагчид нь 1997 оноос энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 7 охин компанитайгаар гадаад, дотоод худалдаа, төмөр хийцийн үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр зэрэг чиглэлүүдэд нийт 100 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.  “Төмөрт транс” ХХК нь үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн 2005 онд БНХАУ-ын Эрээн хотод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж төмрийн томоохон үйлдвэрүүдтэй харилцаа холбоо тогтоон ажиллаж ирлээ. Мөн 2010 оноос ОХУ-ын төмөрлөгийн комбинаттай холбоо тогтоон хамтран ажиллаж байна. Манай хамт олон барилгын урт нас, удаан эдэлгээг хангах стандартад бүрэн нийцсэн чанарын сертификаттай бараа бүтээгдэхүүнийг найдвартай эх үүсвэрээс худалдан авагчиддаа бэлтгэн нийлүүлдэг. Мөн 2012 онд Европын холбооны улсууд болох Чех, Польш, Итали улсын томоохон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдтэй харилцаа холбоо тогтоон холхивч, хуванцар хоолой холбох хэрэгслийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.  Өөрийн түнш худалдан авагч компаниудын захиалгын үндсэн дээр барааг импортлохоос борлуулах хүртлэх маркетинг, менежментийн бүхий л үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж, үүний үндсэн дээр эцсийн үнийг харилцан ашигтай боломжит түвшинд тогтоодог болно.

 

 

~ 2013 ~
  • 12 давхар 96 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгаж улсын комиссд хүлээлгэн өгөхөд бэлэн болголоо.
  • Итали улсын Валфер групптэй хамтран “Ган зангилаа” арматур хэлбэржүүлэх бүрэн автомат үйлдвэрийг Монголд анх удаа байгуулан ажиллууллаа.
~ 2012 ~
  • 21-р хороололд 800мкв, 3 давхар нийтийн орон сууц худалдаж авсан
  • БНХАУ-ын Door of Life брэндийн цэвэр модон хаалга болон Гонконгийн KAKA брэндийн паркетэн шалны албан ёсны гэрээт борлуулагч болж бүтээгдэхүүний үзүүлэнгийн танхимыг орчин үеийн интериэрээр тохижуулсан.
  • Польш улсын Instal Plast компаний хуванцар хоолой холбох хэрэгслийн албан ёсны борлуулагч болж худалдааны үйл ажиллагааг эхлүүлэв.
  • 96 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж 8 давхар хүртэл цутгалтын ажлыг хийв.
  • 5000мкв авто баазын зориулалттай газрыг худалдан авч ШТС-ийг шинээр ашиглалтанд оруулав.
  • Тээврийн компанидаа 25 тн-ийн 10ш авто самосмол худалдан авч парк шинэчлэл хийв.
  • Авто тээврийн баазийг өргөжүүлэн иж бүрэн тээврийн үйлчилгээ үзүүлэх ”Төмөрт Хурд” ХХК охин компанийг байгуулав.
  • Төмөрт төгс хийц ХХК охин компанийн оффисын барилгыг барьж ашиглалтанд оруулав.
  • Төмөр хийцийн үйлдвэрийн цехийг өргөжүүлэн “Төмөрт Төгс Хийц” ХХК охин компанийг байгуулав.
~ 2011 ~
  • Авто тээврийн баазад 60тн-ийн даацтай FAW маркийн ачааны машин 4ш худалдан авч парк шинэчлэл хийгдсэн.
  • ОХУ-ын Эрхүү хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
  • Бүх төрлийн төмөр хийц эдлэл хийх иж бүрэн тоноглол бүхий үйлдвэрийн цех ашиглалтанд оруулав.
  • Трубаны үйлдвэрийг албан ёсоор нээж, анхны бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүллээ.
~ 2009 ~
  • 2009 оны 6 сарын 1-нд Эрдэнэт хотод Хүүхдийн парк ашиглалтанд оруулав.
  • “Замын Үүд”-д бараа материалыг шуурхай ачуулах, тээвэрлэлтийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч ажиллуулж эхлэв.
~ 2008 ~
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян 5-р багийн нутагт трубаны үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэв.
  • Зочны үйлчилгээг бүрэн хангах, үйлчилгээний цогцолбор бүхий 6 давхар зочид буудал барьж ашиглалтанд оруулав.
~ 2006 ~
  • СХД-ийн 21-р хороололд 3 давхар үйлчилгээний барилга барьж ашиглалтанд оруулав.
  • Нийтийн үйлчилгээ, Оффис, Үйлдвэрлэл инженерийн барилга байгууламжийн угсралт хийх барилгын хэсэг байгуулан ажиллаж эхлэв.
  • Орон нутагт ачаа тээвэрлэх ачаа тээврийн авто бааз байгуулан тээвэр хийж эхлэв
~ 2005 ~
  • Төв аймгийн Жаргалант сумын нутагт 450 га газар үр тариа, төмс хүнсний ногоо тариалж эхлэв. Одоо “Зөөхий алтан буудай” ХХК /охин компани/ болон өргөжсөн.
  • Компаний дэргэд барилгын материалын дэлгүүр ажиллуулж эхэлсэн нь одоо “Төмөрт хишиг” ХХК /салбар компани/ болон өргөжсөн.
  • 2005 оны 1-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
  • 2005 оны 9 сарын 19-ны өдөр өөрийн Оффисын байрыг бүрэн ашиглалтанд оруулав.
  • 2005 оны 1-р сарын 21-ны өдөр “Төмөрт транс” ХХК-г албан ёсоор байгуулав.
~ 2000 ~
  • Одоогийн “Төмөрт транс” ХХК-ийн байран дээр шилжин ирж, үйл ажиллагаа явуулах талбайгаа өргөтгөж, жижиглэн худалдаа болон бөөний худалдааны 2 хэсэгтэй болов.
~ 1997 ~
  • Төмрийн худалдааны захыг одоогийн “Гурвалжин” барилгын материалын захын байран дээр анх байгуулав.https://img.barilga.mn/1250x500,sc,sgFfTAmmhY4BXfD6Bk54_8JVF-ufvBObkPXlKbe1obuA=/files/128768?d=0

 

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БГДүүрэг, 20-р хороо, Ажилчны гудамж, Төмөрт Транс ХХК Тайлбар хаяг: Гурвалжин барилгын материалын захын баруун урд талд, Complex худалдааны төвийн баруун талд

Цахим сувгууд

Lat: 47.911301, Lon: 106.853302 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.