Макс Шил ХХК logo

Макс Шил ХХК

Цонх хаалга, шилэн хийц

Макс Шил ХХК

🌐 http://maxglass.mn/📍 Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24-р хороо, Энгельсийн гудамж – 36 /хуучнаар модон завод/
Манай компани нь барилгын тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж, Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайг эзлэн, зах зээлд хэрэглэгчдэд танил болсон үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм.
Макс Шил компани нь 2013 онд Макс Группийн өөрийн 100% хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр дотоодын шилний эрэлтийг хангах зорилго тавин ажиллаж байна.
Барилгын болон гадна шилний үйлдвэрлэлийн чиглэлээр Итали, Солонгос, Хятад улсын өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд хоногт 3500 ам.метр шил боловсруулах хүчин чадалтай.  Өдгөө 60 гаруй ажилчны ур чадвар, туршлага, хүч хөдөлмөрөөр вакум цонх, хаалганы шилэн пакет хийх, шил зүсэх, өрөмдөх, угаах, хатаах, нягтаршуулах, ганжуулах, толь боловсруулахаас гадна шилэн хана хаалт, хийц, гадны фасадны шил, шилэн тавилга, техникийн шил, шилэн душ, лангуу хийх зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байна.
Үндэсний үйлдвэрлэгч Макс Шил компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг барилгын бүх төрлийн компаниудыг дэмжин хамтран ажиллана.
Бидний үүд хаалга танд үргэлж нээлттэй байх болно



Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24-р хороо, Энгельсийн гудамж – 36 /хуучнаар модон завод/

Цахим сувгууд

Lat: 47.905121, Lon: 106.886299 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.