УНИВЕРСУМ ГРУПП logo

УНИВЕРСУМ ГРУПП

Усан хангамж, ариутгах татуурга

Сантехникийн бараа материалын төрөлжсөн худалдаа

🌐 http://www.universum.mn/📍 Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 20-р хороо Энхтайвны өргөн чөлөө 92/5

Манай компани нь 1996 онд барилгын дулаан хангамжийн угсралт, цэвэр бохир усны гадна дотор шугамын угсралт, шугамын засвар үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдаж тасралтгүй 24 жилийн турш барилгын дулаан хангамжийн бүх төрлийн угсралтын ажлыг улсын чанар стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжийн дагуу амжилттай гүйцэтгэсээр ирсэн билээ. 

Манайх сантехникийн салбартаа олон жилийн туршлагатай ахмад мэргэшсэн, мэргэжлийн инженер техникийн ажилтанаар бүрдсэн хамт олонтой бөгөөд иргэд болон аж ахуй нэгжийн захиалгаар барилгын дулаан, сантехникийн салбарт өргөнөөр хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдах, угсралт суурилуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж, зөвлөгөө өгч найдвартай түнш болон хамтран ажиллаж байна. 

2012 оноос эхлэн компанийнхаа цар хүрээг тэлж  “Универсум групп” ХХК-ийг үүсгэн байгуулж борлуулалт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд CNP, SHIMGE брэндийн албан ёсны дистербьютер компани юм. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу үйлчилгээгээ улам ойртуулах  зорилгоор“СNP” насос бойлер, сантехникийн тоног төхөөрөмжийн төрөлжсөн худалдааны дэлгүүр нээн ажиллуулж байна.       

Бид Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын утааг багасгах ажлын хүрээнд 2015 оноос эхлэн Солонгос улсаас бүрэн автомат ажиллагаатай утаагүй бүрэн шаталттай эко зуухийг нэвтрүүлсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд татвараа цаг тухайд нь шударгаар төлж байдаг байгууллагын хувьд 2015 онд “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан.

2020 онд Барилга хот байгуулалтын яамнаас Инженерийн шугам сүлжээ чиглэлээр “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар тус тус шалгарсан амжилттай ажиллаж байна. 




                                                                                        

"УНИВЕРСУМ ГРУПП" ХХК ДУЛААН ХАНГАМЖИЙН БҮХ ТӨРЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАА 

ХЯТАД УЛСЫН ТЭРГҮҮЛЭГЧ ҮЙЛДВЭР СNP АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЮТОР КОМПАНИ

БАРИЛГА ЭКСПО 2019 СNP ТӨЛӨӨЛӨГЧИД 
БАРИЛГА ЭКСПО 2020

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 20-р хороо Энхтайвны өргөн чөлөө 92/5

Цахим сувгууд

Lat: 47.927399, Lon: 106.915001 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.