ТАТУУР ХХК logo

ТАТУУР ХХК

Сантехник, халаалт, агааржуулалт

🌐 www.tatuur.mn

Агааржуулалт  агаар сэлгэлтийн тухай 

Агааржуулалт нь энгийн ба зохиомол хоёр төрлөөр ашиглагдаж байна.
Энгийн агааржуулалт : барилга байгууламж үйлдвэрийн байр гэр зэрэг бүхий л барилга байгууламжийн өрөө тасалгаанд зориуд гаргасан салхивч нээлхийгээр бохирдсон агаарыг байгалийн цэвэр агаар аяндаа түрж гарахыг энгийн агаар сэлгэлт гэнэ, харин тусгай тоног төхөөрөмжөөр агаарын параметрийг тохируулан агаар сэлгэлт гүйцэтгэхийг зохиомол агааржуулалт гэнэ.
Улс орон хурдацтай хөгжиж байшин барилга ихээр баригдаж утаа тоос агаарын бохирдол их болсон хот суурин газар энгийн агаар сэлгэлтээр асуудалыг зохицуулах боломжгүй болж  хүн амьдарч амьсгалж байгаа орчинд агаарын найрлагыг тогтмол цэвэр байлгах үйлдвэр ойр орчноос ялгарч байгаа хорт хий агаарыг тогтмол зайлуулж байх зохиомол агааржуулалт зайлшгүй хэрэгцээтэй болж хэрэглэж хэвшсээр байна.
Агаар сэлгэлт шаардлаггүй газар гэж байхгүй хүн амьтан ургамал зэрэг амьд амьтан оршин байгаа бүх л газар цэвэр агаар эрүүл орчин байхгүй бол амьдралын чанар үгүй болж амьдрах чадвар үгүй болно гэхээр энэ хичнээн чухал асуудал ва гэдэг нь харагдаж байгаа шүү дээ.
Манай монгол улсад зохиомол агааржуулалтын тухай ойлголт харьцангүй орой бий болсон анх үйлдвэрүүдэд л энэ асуудал байсан харин одоо бол эмнэлэг сургууль цэцэрлэг ажлын байр айлын гэр оронд зайлшгүй шаардлагатай болж энэ талын мэргэжилтэн боловсон хүчин ч гэсэн эрэлт хэрэгцээтэй  байна. Судалгаагаар агааржуулалтын  талаар мэрэгшсэн инженер ажилчидтай байгууллага бас ховор нарийн ярвигтай асуудалыг шийдэх мэдлэг дутмаг нь ажиглагддаг. Ялангуяа тос үнэр ихтэй хоолны газаруудад энэ нь нэн түрүүний шийдэх асуудал байдаг ч зарим газар хөрөнгө мөнгө их зарсан ч асуудал шийдэгдээгүй хоолны үнэр, уур сайн гадгашил өгөхгүй заал руу үнэр орох бусад өрөө тасалгаа руу ороод байна гэсэн гомдол их байдаг. 
Салхивч агааржуулалтын буруу тооцоолол угсралтаас болж салхивчны хоолой эсгэрч дуугарах, угаалга  ОО ийн өрөө хэт хүйтэн болох ,гал тогооны цонх хөлрөх , ханын булангууд мөөгөнцөртөж хөгцрөх , хаалга үүд савах, ОО ийн үнэр бохир үнэртэх , утаа үнэртэх , шугам хөлдөх зэрэг таагүй асуудалууд үүсдэг. 
Дээрхи асуудалуудыг шийдэхийн тул манай компани судалгаа хийж мэдлэг мэрэгжилээ дээшлүүлэн гадаадын мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулж байнга суралцсаар байна. 


 

 

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Мэдээлэл оруулаагүй

Цахим сувгууд

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.